
New Audi A5 Sportback нь жил бүрийн шилдэг машин д олгодог “Алтан жолоо” (Golden Steering Wheel) шагналын энэ жилийн эзнээр тодорсон байна.
Уг “Алтан жолоо” шагналыг ХБНГерман Улсын алдарт “Bild am Sontag” 7 хоног тутмын сэтгүүлээс 1975 онд санаачлан тэр жилийнхээ шилдэг шинэ машиныг сонгон шалгаруулж шагнасан бөгөөд одоог хүртэл уламжлал болсон нэр хүнд бүхий шагнал болжээ.
Тухайн оны шилдэг автомашиныг тус сэтгүүлийн шүүгчдийн бүрэлдэхүүн, техник технологийн инженерүүд, автоспортын тамирчид зэргээс бүрдсэн мэргэжлийн комиссын санал хураалтаар шалгаруулдаг ажээ. Энэ жилийн дунд оврын автомашины салбараас шалгаран шагнал хүртсэн New Audi A5 Sportback нь 2 хаалгатай спорт (coupe) автомашины ганган хээнцэр гадаад байдал болон олон суудалтай автомашины тав тухтай, найдвартай байдал зэрэг ашигтай бүхий л чанарыг нэгтгэсэн таван хаалгатай (vagon) загвар болжээ. Энэхүү автомашин нь хүчирхэг хөдөлгүүр, гайхамшигтай хурд, дотор салон болон гадаад байдал нь уран тансаг болоод яруу сайхан дизайнтай, жолоодлогын найдвартай байдал, аюулгүйн систем зэрэг бараг бүхий л талаараа шилдэг гэсэн үнэлгээг авч чадсан байна.
Ауди Корпораци нь энэ жилийн “Алтан жолоо” шагналыг New Audi A5 Sport back автомашинаараа авснаар 34 жилийн түүхтэй энэхүү шагналыг нийтдээ 18 дахь удаагаа авч байгаа бөгөөд хамгийн их борлуулалттай загварууд дундаас Audi A6(2004 онд), Audi Q7(2005 онд), Audi A4(2007 онд), AudiQ5(2008 онд) зэрэг загварууд нь “Алтан жолоо” шагналыг тус тус авч байсан түүхтэй юм байна.








on Dec 24th, 2009 at 21:48
Suuliin ued er n lux angilalyn hatchback uud mode bolj baigaa yum uu da…
Sayakhan 5 Seriin BMW 4 khaalgatai Sedan aas gadna GT gesen 5 khaalgatai khuvilbaraar garsan bna le. Ternees umnu Porsche firm Panamera gedeg lux hatchback gargasan.