Volvo C 30 new

ХБНГерман Улсын Франкфурт хотноо зохиогдсон “Франкфурт Мотор Шоу 2009”- мотор шоун дээр Шведийн алдарт Вольво корпораци “Вольво Си30” хэмээх шинэ загвараа танилцуулсан байна.
Шинэ Вольво Си30 загвар нь үнэхээр шинэлэг загвартай, хот дотор зорчих зориулалттай, олон шинэлэг Аccessory Kit багтаасанаараа онцлог болсон байна. Ялангуяа хамгийн тодорхой өөрчлөлт нь гадаад байдлын хувьд урд талын буфертай хамт бүтээгдсэн их гэрэл нь зоримог мэдрэмжийг хүчтэй төрүүлдэг юм байна. Энэ урд хэсгийн төвд Вольво машины уламжлал болсон эмблэмнээсээ илүү том шинэ төмөр эмблем байрлуулсан байна. Мөн агаар сорох хоолой нь шинэ Вольво ХС60-тай адил бүтээгдсэн бөгөөд хэмжээ нь мөн л томорсон байна.

Шинэ загварын зөгийн үүр хэлбэртэй урд нүүр нь шинэ Волво Си30-н онцлог бөгөөд стандарт Вольво машинаас эрс ялгаатай харагдаж байгаа юм. Шинэ Вольво Си30 нь Вольво Х30-ийн өвөрмөц Tailgate загварын олон ширхэг муруй зураас бүхий их биеийн хэлбэрийг өвлөн авсанаараа эрч хүчтэй байдлын илэрхийлэл болж байгаа юм. Мөн салоныг шинэ технологоор бүтээгдсэн хар өнгөтэй хуванцараар хийсэн нь машины өнгөтэй нэгдэн шинэ үеийн автомашин болсоныг бүрэн төгс харагдуулж байгаа юм. Үүнтэй хамт Вольво Си30-г илүү аюулгүй, найдвартай автомашин болгож байгаа нэг зүйл нь Accessory Kit юм. Манангийн Deco прожектор болон урд болон хойд талууд дээрээ хөнгөн цагаан хамгаалалтын хавтан буюу Skid Plate зэргийг суурилуулсан Accessory Kit нь уг машиныг илүү найдвартай болгож өгч байна. Ингэснээрээ Вольво автомашин нь хамгийн аюулгүй автомашин гэдэг тодотголоо алдаагүй гэдгээ илэрхийлсэн байна.

647 total views, 1 today

volvo aguu mashin shvvdee goy mashin bna shine saab garchuu adminaa harah yumsan