Асаа.МН Rotating Header Image

Volvo C 30 new

volvo8

ХБНГерман Улсын Франкфурт хотноо зохиогдсон  “Франкфурт Мотор Шоу 2009”- мотор шоун дээр Шведийн алдарт Вольво корпораци “Вольво Си30” хэмээх шинэ загвараа танилцуулсан байна.
Шинэ Вольво Си30 загвар нь үнэхээр шинэлэг загвартай,  хот дотор зорчих  зориулалттай, олон шинэлэг Аccessory Kit багтаасанаараа онцлог болсон байна. Ялангуяа хамгийн тодорхой өөрчлөлт нь гадаад байдлын хувьд урд талын буфертай хамт бүтээгдсэн их гэрэл нь зоримог мэдрэмжийг хүчтэй төрүүлдэг юм байна. Энэ урд хэсгийн төвд Вольво машины уламжлал болсон эмблэмнээсээ илүү том шинэ төмөр эмблем байрлуулсан байна. Мөн агаар сорох хоолой нь шинэ Вольво ХС60-тай адил бүтээгдсэн бөгөөд хэмжээ нь мөн л томорсон байна.
volvo5

Шинэ загварын  зөгийн үүр хэлбэртэй урд нүүр нь шинэ Волво Си30-н онцлог бөгөөд стандарт Вольво машинаас эрс ялгаатай харагдаж байгаа юм.  Шинэ Вольво Си30 нь Вольво Х30-ийн өвөрмөц Tailgate загварын олон ширхэг муруй зураас бүхий их биеийн хэлбэрийг өвлөн авсанаараа эрч хүчтэй байдлын  илэрхийлэл болж байгаа юм. Мөн  салоныг шинэ технологоор бүтээгдсэн хар өнгөтэй хуванцараар хийсэн нь машины өнгөтэй нэгдэн шинэ үеийн автомашин болсоныг бүрэн төгс харагдуулж байгаа юм. Үүнтэй хамт Вольво Си30-г илүү аюулгүй, найдвартай автомашин болгож байгаа нэг зүйл нь Accessory Kit юм. Манангийн Deco прожектор болон  урд болон хойд талууд дээрээ хөнгөн цагаан хамгаалалтын хавтан буюу Skid Plate зэргийг суурилуулсан Accessory Kit нь уг машиныг илүү найдвартай болгож өгч байна. Ингэснээрээ Вольво автомашин нь хамгийн аюулгүй автомашин гэдэг тодотголоо алдаагүй гэдгээ илэрхийлсэн байна.

volvo4

Дурын нийтлэл

  • 4
    Rolls-Royce Phantom
  • random image
    Японы хурдан галт тэрэг удахгүй Wi-Fi-тай болно
  • porsche_cayman_base_2007_2
    2007 Porsche Cayman
  • Mazda_MX-5_Superlight
    Mazda MX-5 Superlight

1 Comment on “Volvo C 30 new”

  1. #1 sainaa
    on Nov 10th, 2009 at 08:46

    volvo aguu mashin shvvdee goy mashin bna shine saab garchuu adminaa harah yumsan

Leave a Comment