Welcome, visitor! [ Register | Loginrss

Солонгос “BMW”

| Мэдээ мэдээлэл | 2009/11/06

mashin

БНСУлсын “BMW Кореа” Корпораци 7 серийн хамгийн дээд зэрэглэлийн загвар болох  NEW760 Li загварын суудлын автомашиныг дотооддоо албан ёсоор худалдаанд гаргаж байгаагаа зарласан байна. Уг BMW  NEW760Li  нь 5 дахь үеийн 7 серийн бүрэлдэхүүнийг эцсийн байдлаар дуусгасанаараа давуу талтай, мөн нилээдгүй эгзэгтэй чамин  загвартай, 7 серийн загвар дундаас хамгийн  хурд, хүчтэй дээд зэрэглэлийн тансаг суудлын тэрэг болжээ. Цоо шинэ precision injection технологиор бүтээгдсэн twin turbo системтэй V12 цилиндрт хөдөлгүүрээр тоноглогдсон нь стандарт загвартай нь харьцуулахад үнэхээр илүү хүчирхэг болсон харагдаж байна. V12 цилиндр бүхий хөдөлгүүр суурьлуулсан  760Li нь  544 морины хүчтэй, 100км\ц-ийн хурдыг ердөө  4,6 секундэд авч чаддаг юм байна. 100км-т 12,9литр шатахуун зарцуулдаг бөгөөд нүүрсхүчлийн ялгаруулалтын хэмжээ нь 299г/км байгаа нь өмнөх загвараас тус тусдаа 5.0%, 8.6%-р сайжруулсан хэмжээ юм.

471475.2-lg

Шинэ загварын V12 хөдөлгүүр нь BMW-ээс анх нэвтрүүлж байгаа 8 шатлалтай  хурдны хайрцагтай нэгдсэнээр  хүч болон хурдны ашигт үйлийн коэффицент илэрхий сайжирсан байна.  Энэхүү 8 шатлалтай хурдны хайрцаг нь үндсэн 6 шатлалтай хурдны хайрцагны загвар болон бүх онцлогийг хадгалсан, аюулгүй ажиллагаа, арааны хурдан хариу үйлдэл, бүтээмжтэй байдлыг сайжруулсан зэрэг нь 760Li-н үнэ цэнийг улам өсгөж байна. Мөн 760Li нь дотоодод танилцуулсан BMW загварууд дундаа анхны тоормосны эрчим хүч дахин сэргээгдэх технологыг ашигсанаараа давуу юм. BMW группын Efficient Dynamics технологын нэг болох тоормосны эрчим хүчийг дахин сэргээх технологи нь  тоормосны гишгүүр гишгэх эсвэл хурд нэмэх гишгүүр дээрээс хөлөө авах зэрэгт хөдөлгөөний эрчим хүчийг батарейгаар дамжуулагдан дүүргэгдэх системээр, мотороос батарейруу дамжуулагдан хөдөлгүүрийн хүч багасан улмаар түлшний хэрэглээ ч багасдаг. Эсрэгээрээ жолооч хурд авах гишгүүр дээр гишгэхэд цахилгаан үүсгүүр жолоодлогын системээрээ салан тусгаарлагдаж хурдлах үед моторын хүчин чадал улам нэмэгддэг юм байна. NEW 760Li нь дээд зэрэглэлийн суудлын автомашин бөгөөд аюулгүй байдал болон тав тухтай байдлыг бүрэн хангасан юм. Урд ард талын тэнхлэгийг тохируулдаг Integral Active Steering систем нь эргэх хөдөлгөөний тойрох радиусыг 70 см-ээр багасгаж, бага хурдтай үед амархан чиглэлээ өөрчилдөг, өндөр хурдтай явж байх үед жолоодлого хүндэрч автомашины тогтвор болон жолоодлогын аюулгүй байдлыг бүрэн хангадаг байна. Мөн эргэлтээ дагаж замыг гэрэлтүүлдэг их гэрлийг ч суулгажээ. Үүнээс гадна жолоочид туслах систем болох Lane Departure Warning, Night Vision, Head-Up Display, Backup Camera зэрэг системүүдтэй болсон нь уг автомашиныг жолоодох үед хамгийн дээд зэрэглэлийн тав тухыг хангасан жолоодох системтэй болжээ. BMW NEW 760Li загварын энэ суудлын автомашин нь ганган, хээнцэр, чөлөөт байдалын нэгдэл цогц бүтээл болж чадсан байна. BMW 760Li болон 760Li Independent visual загваруудын эдгээр суудлын автомашинууд нь БНСУлсад тус тусдаа 206.500.000, 207.700.000 вонын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа  юм байна.

No Tags

485 total views, 1 today

  

2 Responses to “Солонгос “BMW””

  1. Anonymous on 2009/11/08 @ 02:10

    yu hutsaad bga pizsa we solongos hezee bmw hiideg boltson umb lalaraa germand hiiged solongost zarj bga biz de bogsoo

  2. Anonymous on 2010/05/23 @ 11:21

    ene xunii xaraak n denduu aimar bolowch unen xellee.germand xiigeed so d zarj bgaa

Leave a Reply