“Зогс шугам” давж зогсвол эрхээ хасуулна

Замын цагдаагийн газраас “Зогс шугам” нэртэй арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Дээрх ажил нэг сарын турш үргэлжлэх юм байна. Энэ талаар ЗЦГ-ын ОНХТ-ийн ахлах байцаагч Ж.Энхбатаас тодруулсан юм.
-”Зогс шугам” гэсэн нэгдсэн арга хэмжээ авуулж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Ослоос урьдчилан сэргийлэх, Хэрэг ослын гаралтыг бууруулах, хөдөлгөөний сахилга аюулгүй байдлыг хангах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрмийг хэрэгжүүлэх зорилгоор дээрх арга хэмжээг эхлэн зохиож байна. Энэ ажлын хүрээнд жолооч нараас юу шаардаж байна гэхээр зам нь засагдаад сайхан болчихсон, тэмдэг тэмдэглэгээ нь тод, ойлгомжтой болчихсон энэ үед хөдөлгөөндөө дүрмийнх нь дагуу оролцуулах юм.
Замын цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Гудамж замд хяналт шалгалт хийж байгаа албан хаагчид хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг эгнээ байр зөв эзлүүлэх, “Зогс” шугам дээр зогсоох, явган зорчигчдыг гарцаар гаргах, жолооч болон явган зорчигчдыг соёлтой оролцож байгаад хяналт тавих юм.
-Дүрэм зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Захиргааны хариуцлагын тухай хуулийг баримтлана. Манай иргэд нэг ийм юм ойлгодог зам тээврийн осол хийчихсэн, гэмт хэрэгт холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний эрх хасагддаг гэж ойлгоод байдаг. Гэтэл торгохоос авахуулаад эрх хасагдах хүртэл арга хэмжээ авна. Иргэд жолооч нартаа хандаж хэлэхэд заавал цагдаагаар шаардуулдаг, нэг бол торгуулийн арга хэмжээ авахуулах биш, зүгээр л зогсох шугам ойлгомжтойгоор харагдаж байхад өөрсдөө дүрмээ мөрдөөд яваад сурчих гэж хэлмээр байна.
Зогсох шугамынхаа наана зогсох нь маш олон эерэг зүйлүүдтэй. Юу гэхээр явган зорчигч нар чөлөөтэй нэвтэрдэг, уулзвараар нэвтэрч гарахад хугацаа хэмнэнэ. Зогсох шугам даваад зогсчихсон тээврийн хэрэгсэл гэрэл асахад, цаашаа хөдлөхөд цаг алддаг.
Улаанбаатар сонин
288 total views, 1 today

bitgii tenegt yadaj bvx zamaa shygamiig ni todryylchixaad tegej xytsaach xebtee temdeg temdeglegeegee bvgdiig ni tod xaragdaxaar tabichixaad tegej yaribal arai xvn xvleej abax baix zvgeer neg xotiin tobiin xeden uulzbaraa tsagaa shygam tatchixaad teriigee yam xiisen bolgoj yariad tegeed yumal bol erx xasna gej xytsaxaa boli za. Abilgal abax subektei l nemej bgaa biz dee ta nar teneg pizdaanyyd
t1 hvmvvsees bainga t1 ym garj baih ym tegej torgono tegej yallana geh ym tegvvlehgvi ni tuld yamar negen ym hiimeersendeee