Welcome, visitor! [ Register | Loginrss

УТАА ИХ ЯЛГАРУУЛДАГ МАШИНЫ УЛСЫН ДУГААРЫГ ХУРААНА

| Мэдээ мэдээлэл | 2009/10/29

2009-03-1355

Нийслэлд агаар бохирдуулагч нэгэн их үүсвэр нь автомашины утаа юм. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө 200 гаруй мянган автомашин хөлхөлдөж, замын хөдөлгөөн ихэсгэдгээс гадна өвөл ойртоход утаагаар угаартуулах нь холгүй болдог улирал эхлээд байна.

ШУТИС-ийн Экологи, тогтвортой хөгжлийн сангийн хийсэн судалгаагаар нийслэлийн агаарын бохирдлын 37 хувь автомашинаас ялгардаг болохыг тогтоожээ. Энэ судалгаанаас үүдэн автомашины утааг багасгахаар Нийслэлийн Агаарын чанарын алба, ЗЦГ-тай хамтран замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хэмжилт хийж эхлээд байна.

Энэ талаар Нийслэлийн Агаарын чанарын албаны авто тээврийн бохирдол хариуцсан мэргэжилтэн О.Алтангэрэлээс тодруулахад, “Хотын агаар дахь нүүрсхүчлийн хий 50 хувь, утаа 70 хувийг автомашин ялгаруулдаг гэдгийг тогтоосон. Тиймээс одоо агаарын бохирдлыг бууруулах зорилгоор зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, хорт утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулах ажил хэмжилтийн шатандаа явж байна. Ирэх долоо хоногоос зөрчилтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хурааж, зөрчлийг арилгуулна” гэж ярилаа.

Утаа ялгаруулдаг машины улсын дугаарыг хураахаас гадна микро автобусыг ер нь шугаманд гаргамааргүй байна гэж иргэд ярьсныг ч энд бас дурдалтай байна.

МОНЦАМЭ

No Tags

376 total views, 1 today

  

Leave a Reply