Төмөр хүлэггүй төрийн түшээд

Эрхэм гишүүн Э.Мөнх-Очир “Тоёота тундра” машинаа зарчихжээ. Нийслэлийн замын хөдөлгөөнд том машинтай түүртсэн юм байлгүй. Одоо гишүүн маань явган таваргаж байгаа. Хадгаламждаа 285895.0 сая төгрөгийн хөрөнгөтэй хүн хаанаас явган явах вэ гэж үү. Уншигч таны зөв л дөө. Түүний Авлигатай тэмцэх газарт өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг түшиглэж ийн бичиж байна. Арай ч автобусанд чихэлдэж, микротой түгжрээгүй гэж найдъя.
Хоёр зээрдээсээ өөр унаагүй гишүүдийн нэрсийг Э.Мөнх-Очирын араас Э.Бат-Үүл, Д.Лүндзэжанцан, Ч.Хүрэлбаатар, Ж.Сүхбаатар нар залгана. “Газар холдинг” группийн захирал асан Ж.Энхбаяр ч гэсэн хөл дүүжлэх унаагүй юм гэнэ. 40 мянгатын “Буурал” гишүүн такси “бариад” ажилдаа ирдэг нь ордны хамгаалалтынхныг байтугай саваагүй сэтгүүлчдийг ч гайхшруулахаа больсон. Уг нь эрхэм гишүүний жилийн орлого нь 1438.0 сая төгрөг. Болоо ч үгүй хадгаламжиндаа 500 сая төгрөгтэй эрхэм.
Э.Бат-Үүл гишүүний хувьд “Сайн машин авах үнээр хэдэн пянз аваад цуглуулгаа баяжуулъя” гэж мэдэх л нөхөр.
Хонгор сумын Х.Хаянхярваа Засаг даргын нэр нэгэн цагт холбоо үг мэт сонсогддог байлаа даа. Дархан-Уул аймгийн Засаг даргын албыг хашиж байсан энэ эрхэм төрд зүтгээд машин авчих завгүй л яваад байж. Уг нь “хэтэвчинд” нь машин байтугай л юм авах хэдэн юм харагдаж байсан. Тодруулбал, түүний жилийн орлого нь 4801.5 сая төгрөг. Мөн хадгаламжиндаа 37364.5 сая төгрөгтэй түшээ юм.
Батлан хамгаалахын сайд Лу.Болдод автомашины хэрэгцээ гардаггүй бололтой. Тэрбээр чөдрийн ганц морь ч үгүй юм билээ. Сайдын суудал байхад ядарсан цагт танкаар ч хамаагүй гэртээ хүргүүлчихнэ. Өдөр тутмын нэгэн сонинд түүнийг нисдэг тэргээр “өвөлжөөгөө” эргэдэг гэх нь халаг бичсэн. Үнэн эсэхийг өөрөөс нь асуух нь зөв байх.
Монгол Улсад айлчилсан Тайландын гүнжийн унаж явсан машин бензингүй болж зогсоход ихэд гайхсан тухайгаа дурссан байдаг. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт ч гэсэн энэ түүх давтагдаж магадгүй нь. Насан туршдаа шахуу засаг, төрийн тэргүүнээр ажилласан түүний уналганы хэрэгцээг хамгаалалтынхан нь зохицуулж байгаа. Тийм болохоор жолооны хүрд мушгиад яах юм. Харин хамгаалалтад байх хугацаа нь дуусвал аргагүйн эрхэнд өөрөө жолоо мушгих байх даа. “Танайд хоноё” нэвтрүүлгийн эзэд Ерөнхий сайдын гэрт айлчилж олны нүдийг орой дээр нь гаргасан. Ерөнхий сайдыг орох оронгүй гэдгийг нь мэдсэн нэг өвгөн “Хандив цуглуулж хоёр өрөө байр авч өгье. Тэтгэвэрийнхээ хэдээс ч гэсэн нэмэрлэе” гэж дуу алдсан гэнэ билээ. Ямартаа ч С.Баярт машин байтугай моторт дугуй хүртэл байгаагүй нь үнэн. Харин энэ жил Ерөнхий сайд маань төрөө төвшитгөнгөө амьдрал ахуйгаа өөд татаад амжиж. Их тэнгэрийн харшийн гараашид /гэр нь тэнд байдаг гэж тооцвол машин нь ч гэсэн тэнд л байгаа байх/ “Ланд-Круйзер 105″ сойж.
Дээрх эрхмүүд автобусанд сууж, микрогоор зорчих үгүй нь лав. Тэгэхээр ажил, албаа ялгаагүй төрийн төмөр хүлгээр ажлаа ч, албаа ч зохицуулж байгаа хэрэг. Үнэндээ төрийн юмаар хүүдэгнэж байгаа нь тэр юм.
Л.Нинжсэмжид
Нийгмийн толь
390 total views, 1 today

xaxa ed nariin huilraad bdag nugu olon Lexus470,570-uud haachsiin boldooo
ymr teneg ym be arich de hvn vnemshiher ym bich l de2009
arai hudla biz ted chin land lexus unaal ywdg shde ulsiin unaa baihd yu dj huwiin unaagaa unahaw de
bitgii hudiaa shaa,tom ah nar mashin unahgui bol hen unhiin,shaaaaaa