Welcome, visitor! [ Register | Loginrss

Замын цагдаа нэгжээр торгодог болжээ

| Мэдээ мэдээлэл | 2009/08/03

cimg4699_9c540e44

Өнгөрөгч бямба гаригт “Драгон” дээрээс “Баянбүрд-100 айл-Сансар” гэсэн чиглэлийн УБА 22-27 дугаартай микро автобусанд суулаа. Бие биетэйгээ уралдан давхих нийтийн тээвэрт явдаг микро автобуснуудын “зан”-г зорчигчид сайн мэднэ. “Нугас”-ндаа хүн суулгаж, зогсох тэмдэггүй газраас хүн авах зэрэг нь тэдэнд хэвийн үзэгдэл. Зорчигчид маань ч энэ үйлдэлд хэдийнэ дасчээ.

Миний хувьд тус микро автобусанд 17.00 цагийн үед суусан юм. Бид УББ-84-36 дугаарын шар өнгийн микро автобустай уралдан явсаар 18.00 цагийн үед “Мобиком”-ын буудал дээр ирлээ. Гэтэл жолооч нь кондуктордоо хандан “Юнителийн 1000 нэгж аваад ир” гэв. Кондуктор болох 20 гаруй насны залуу “Ашгүй надад нэгж өгөх нь үү, та зорчигчиддоо үлгэр ярьж өгч байгаарай. Тэгэхгүй бол удаан зогслоо гэж уурлана шүү” гэсээр ойролцоох дэлгүүр рүү гүйлээ. Зорчигчдыг гурван минут орчим хүлээлгэсний эцэст 500 нэгжийн хоёр карт барьсаар ирэв. Тэгтэл жолооч “Нэгжээ нөгөө цагдаад өгнө өө” гэх нь сонсогдов.

Кондуктор залуу “Бага гэж голохгүй байгаа. Хахуулийн хэрэгт орчих юм биш биз дээ” хэмээн шоолонгуй өгүүлсэн. Үүнийг сонссон зорчигчдын зарим нь жуумалзах нь харагдлаа. Би 1000 нэгж авдаг цагдаа нь ямар хүн байгаа бол гэдгийг харахыг ихэд хүсч байлаа. Удалгүй микроавтобус Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх Баянбүрдийн тойргийн цагдаагийн пост өнгөрөн зогсож, жолооч нэгжээ барьсаар тус пост руу гүйх нь тэр.

Хаалгыг нь онгойлгон мэндлээд ихэд баясгалантай инээж, нэгжээ өгч байгаа нь харагдаж байв. Удалгүй жолооч ирж, тэргээ хөдөлгөлөө. Ингэснээр миний 1000 нэгж халааслах хөөрхийлөлтэй цагдааг харах гэсэн минь талаар болсон юм. Кондуктор нь “Баярлалаа” гэж байна уу гэхэд нь жолооч “Баярлахгүй яахав дээ. Надад их тус болсон шүү. Гэхдээ орой ирэхдээ дайраад гараарай” гэж байна лээ” гэсээр тэдний яриа дууслаа. Цагдаа нар бэлэн мөнгөөр бус картаар торгууль тавьдаг болсноор багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч тэд дараагийнхаа аргыг нэгэнт олоод авчээ. Энэ жижигхэн зүйл мэт санагдавч мөн л хахуулийн нэг хэлбэр. Үүний цаана бидний мэдэхгүй ямар олон үйлдэл байгааг таах аргагүй юм. Монголын замын цагдаа нарын “13 мэх”-ээ гэж.

http://news.gogo.mn/

No Tags

409 total views, 1 today

  

4 Responses to “Замын цагдаа нэгжээр торгодог болжээ”

  1. Цагдаа ах нар бохир Тиймээс аятайхан нэг Тохир гэж үнэн шүү хэхэ…..

  2. zolboo on 2009/09/11 @ 22:08

    lemuzin zarna vne 150000000-s sain yarina holboo barih utas 88751991

  3. Anonymous on 2009/09/21 @ 18:32

    gtrehrtghtre

  4. mashin on 2009/10/27 @ 22:07

    awdsfdgdhgfhfgh

Leave a Reply