“Газ-53″ автомашин онхолджээ.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл Сумын Могойт гүүр гэдэг газар “Газ-53″ маркийн Улсын дугаар тодорхойгүй автомашин онхолджээ. Ослын улмаас зорчигч болох 64 настай А газар дээрээ нас барсан байна. Хэрэг энэ сарын 23-ны 01.00 цагийн орчимд гарсан аж.
Уг ослын шалтгааныг тогтоохоор аймгийн цагдаагийнхан ажиллаж эхэлсэн байна.Түүнчлэн өнгөрсөн ням гаригт 23.00 цагийн орчим Булган аймгийн Дашинчилэн сумын төвд “Мустанг” маркийн улсын дугааргүй мотоциклын жолооч цементэн хашаа мөргөж нас барсан хэрэг гарчээ.
303 total views, 1 today
