“Эксел” маркийн автомашин зам дээр хөмөрчээ

Баянзүрх дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэр буюу “Цайз” худалдааны төвийн хажууханд энэ сарын 7-ны 19.00 цагийн орчимд зам тээврийн осол гарчээ. Биднийг ослын газарт очиход 09-24 УБӨ улсын дугаартай “Эксел” маркийн автомашин 67-72 УБЗ улсын дугаартай “Портер”-ийг мөргөлдсөн байв. Ослын улмаас “Эксел” маркийн автомашин зам дээр хөмөрсөн байсан юм.
Осол гарах үед машин дотор жолоочоос өөр хүн байгаагүйг эх сурвалж хэллээ. Мөн “Эксел” маркийн автомашин нь замын хажууд зогсож байсан “Портер”-ийг мөргөсөн аж. Үүнийг хэргийн газарт байсан гэрчүүд ярьж байсан. Осол гарсан зам нарийнхан бөгөөд хоёр урсгалтай юм. Тэнд ажиллаж байсан замын цагдаа нар хэмжилт хийж хэн буруутай болохыг нь тогтоохоор ажиллаж байсан. Урьдчилсан байдлаар осол гаргасан “Эксел”-ийн таван бул нь мултарч унаснаас болж ийнхүү осол гаргасан байж болзошгүйг албаныхан хэлж байлаа.Мөн нарийн замд хэтэрхий хурдтай явсан нь тоормоз барих үед осол гаргасан хэмээх таамаглал хүмүүсийн дунд өрнөж байсан юм. Осолдсон машины жолооч бололтой 20 гаруй насны эрэгтэй гэмтэл авсан байж болзошгүй гараа бариад цагдаагийн хажууд зогсож харагдсан. Түүнд хандсан цагдаа “Ахын дүү одоо тайвшир, гэмтлийн эмнэлэгг очоод үзүүл” хэмээн хэлж байсан юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Замын цагдаагийн газарт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолооч саатуулагдсан байна. Эдгээрээс зам тээврийн осол хэрэг дөрөв гарч, таван хүн гэмтэл авчээ. Тухайлбал Баянгол дүүрэг Ард-Аюушийн өргөн чөлөө Гурвалжингийн гүүрний урд талын замд “Hyundai Starex” маркийн 37-02 УБП улсын дугаартай автомашины жолооч Э нь “Howo” маркийн 60-79 УБЛ улсын дугаартай автомашиныг мөргөжээ. Жолооч Э нь осол гаргах үедээ согтуу байсан аж. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Олимпийн гудамж Маршалын гүүр орох замд ” Mark II” маркийн 27-27 УБЭ улсын дугаартай автомашины жолооч А нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ явган зорчигч Т нарын гурван хүнийг мөргөж гэмтээсэн байна. Осол гаргасан жолоочийн согтуурлын зэрэг 1.09 хувьтай байсан гэнэ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Их тойруу Баянцээл худалдааны төвийн хажууд 29 дүгээр байрны зүүн замд согтуу жолооч таван настай хүүг мөргөөд хэргийн газраас зугтсан байна. Эл хэргийг “Toyota Vitz” маркийн 40-77 УБВ улсын дугаартай автомашины жолооч А үйлдсэн болох нь тогтоогджээ. Түүний согтолтын зэрэг 2.0 хувьтай байсан аж.
www.gogo.mn
313 total views, 1 today

Ваш блог резко вырос в рейтинге блогов Яндекса. Мои поздравления