Нью-Йорк хотын оршин суугчид бусад америкчуудыг бодвол жолооч нарын бүдүүлэг авирт их өртдөг байна. Нью-Йоркийн жолооч нар бусдыг бодвол шалтгаангүйгээр дохио илүү хангинуулж, зай барьдаггүй, байнга харааж зүхэж, бусад жолооч нар руу эвгүй зангадаг байна.
Харин тэдний дараа Техас муж улсын Даллас, Форт-Уорт гэдэг хоёр хотын жолооч нар орно. Гуравдугаар байранд Детройт /Мичиган муж улс/ хотын жолооч нар ордог байна.
Өнгөрсөн жил Майами /Флорида муж улс/ хотынхон эхний байранд байв. Тэд энэ байрыг дөрвөн жилийн турш хадгалжээ. Чухамхүү Майами хотод хамгийн түрэмгий төдийгүй, хамгийн хэнэггүй жолооч нар байдаг аж. Энд жолоо барьж явахдаа сахлаа хусч, ном унших буюу нүүрээ будаж байхыг харж болно.
Доктор Жон Ларсоны судалгаагаар бол, замд түрэмгий авир гаргах нь танхай явдал гэхээсээ өвчин юм байна. Жолоо барьж явахад дагавал зохих энгийн таван зөвлөлгөөг Ларсон өгчээ.
1. Юманд явахдаа цагаа нөөцтэй төлөвлөх
2. Өөр машиныг гүйцэж түрүүлж биш, харин тайван явж, машиндаа хөгжим сонсож, хажуудаа яваа хүнтэй ярилцаж таашаал авах
3. Жолооч хүн зорчигчтойгоо ярилцдаг шиг бусад жолооч нартай тийнхүү харьцах. Тэдэнд аль болохоор зам тавьж өгөх, тэгэхдээ доромжлууллаа гэж бодолгүй, харин ч эелдэг зан гаргасны таашаал эдлэх.
4. Өөр жолооч алдаа гаргаж болохыг зөвшөөрөх, тэд жолоогоо хэрхэн барьж явааг хянах гэж оролдохгүй байх. Замд явах нь намгийг ч гаталж, саадыг тойрох хэрэгтэй зугаалга болохыг төсөөлөх.
5. Гомдоосон жолоочид сургамж өгөх гэхгүй байх, шийтгэх эрхийг замын эргүүлийн албаныханд үлдээх. Жолооч нар өөр жолооч нарыг гомдоохыг зорьдоггүй, харин анхааралгүй явснаас юмуу ядарсаны улмаас шүргэдгийг санаж байх.
Монцаме

0 Comments on “Хамгийн түрэмгий жолооч нар Нью-Йоркт байдаг”
Leave a Comment