The Great Khaan history тоглолт
“Их хааны түүх”сэдэвт уран сайхны видео зохиомжит тоглолт нь улсын их баяр наадмын 88 жилийн ой, Их монгол улс байгуулагдсаны 803 жилийн ойд зориулсан тоглолтын хөтөлбөр юм. Энэхүү тоглолт нь их Чингис хааны амьдрал, монголын нууц товчооноос сэдэвлэсэн тайз дэлгэц хосолсон өвөрмөц шийдэл найруулгатай тоглолт юм.Энэхүү тоглолонд Body art /биеэн дээр зурах урлаг/ урлагийн гайхамшгийг монголд анх удаа тайз дэлгэц хосолсон байдлаар зохиомжлон оруулж өгснөөрөө өвөрмөц юм.
Найруулгын хувьд монголын үндэсний дуу бүжиг циркийн урлагийг их хааны түүхэн амьдралтай холбож өгснөөрөө тайз дэлгэцийн хослолыг гайхамшигтай гаргаж өгсөн гэж үзэж байна. The Great Khaan history зохиомжит тоглолт нь 13 үзэгдэлтэй байх бөгөөд жуулчдад зориулан англи хэл дээр тайлбарыг уншина. Тоглолт нь RIVER SOUNDS клубт 7 сарын 9,10,11-нд болно.
Тоглолтын хөтөлбөр
1.Монгол ардын уртын дуу /Ар хөвчийн унага/ Дуучин Болортуяа, Хуурч Мөнхжин/
2. Нарангэрэлийн дэглэлт Бие Биелэнэ. Бүжигчид
3. ”Бүх Монгол” үндэстэн ястны коллекц /Загвар/
4. Энтайвны хөгжим “Хөлгийн айзам” үндэсний хөгжмийн цөөхүүл
5. Жанцанноровын найруулга хэлхээ аялгуу
6. Лхасүрэнгийн дэглэлт “Аягат бүжиг” Бүжигчин Болортуяа
7. “Уран гар” бүжигчин Сувдсүрэн
8. “Уран нугаралт” нугараач Тунгалаг, Золбоо
9. “Шигтгээ” уран сэтгэмжийн хувцасны коллекц
10. Болдхүүгийн дэглэлт “Бөөгийн бүжиг”
11. “Морин хуурын татлага” хуурч Мөнжин
12. “Морьтон” хөөмий
13. “Эзэнт гүрэн” авангард загвар
14. “Цамын бүжиг” Сандагдоржийн дэглэлт.
Видео зохиомж 23 мин.
Утас: 96664082,99887088, 99098137,
264 total views, 1 today
