Туулын гүүрээр автобус 5 км цагын хурдтай гарж байхаар боллоо

Тулгуур хэсгүүдэд нь ан цав үүссэнээс 3.5 тонн-оос их даацтай авто машин нэвтэрүүлэхийг хоргилоод байсан Туулын гүүрээр өнөөдөрөөс эхлсэн том оворын автобус явахаар болжээ. Том оворын автобус гүүрээр гарахдаа 5 км цагаас илүүгүй хурдаар гарч байх юм байна.
Туулын гүүрэнд эвдрэл гарсанаас үүдэн ачааны болон том оворын автобуснуудыг гүүрээр гаргахгүй байх шийдвэрийг гарагсанаар тэр орчимын иргэд 700 орчим метр газар явган явах хүндрэл учираад байсан.Мөн жуулчины улирал эхлэж байгаа энэ үед тэрэлж гачууртын чиглэлд жуулчидын автобус явах боломжгүй болоод байсан юмаа.Гүүрний 19-н дамнуургын тулгууруудад гарсан эвдрэлийг 6-р сарын 24-ноос Ган-гүүр компани засаж эхэлсэн .Өнөөдөрийг хүртлэх энэ хугцаанд гүүрний эвдэрсэн тулгууруудад бэхэлгээ хийж их засварын эхний хэсгийг хийж гүйцэтгээд байгаа юм байна. Мөн засварын багийн шинжээчидын дүгнэлтээр том оворын автобус явуулах боломжтой болсон гэж үзэсний ҮНдсэн дээрээс өнөөдөрөөс том оворын автобус явуулж эхлэж байгаа юм байна. Гүүрийн тулгуурын хэсэгт ирж байгаа ачааллыг тараах зорилгоор нэмэлт тулгуур хийх гүүрний өргөнийг 8-н метр болгон өргөтгөх шаардлагтай байгаа юм байна. Гүүрний их засвар ирэх 10-р сарын 30-нд дуусах бөгөөд энэ хугцаанд хүнд даацын ачааны авто машин гүүрээр гаргахгүй юм байна. Гүүрний засварын ажилыг хийж бүрэн дуусагсаны дараа урсгал засвараа цаг тухайд нь хийвэл Туулын гүүр 25 жил наслах юм байна. Засварын ажилд нийтдээ 920саяыг зарцуулах юм байна.
www.tv9.mn
310 total views, 1 today
