Асаа.МН Rotating Header Image

Наадмын үеэр замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар болон тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрлийн ангилалын тухай

_mg_4519

Улсын баяр наадам удахгүй болох гэж байгаатай холбогдуулан Замын цагдаагийн алба албаны бэлэн байдалтай үйл ажиллагаагаа эхэлж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ.

Баяр наадмаар Замын цагдаагийн албаны 496 гаруй албан хаагч хоёр хэсэг болж хуваагдан, Хүй долоон худагт 295, Төв цэнгэлдэх хүрээлэнд 200 албан хаагч хөдөлгөөн зохицуулах бөгөөд эдгээр албан хаагчдын 40 орчим нь машинтай ажиллах юм байна. 

Энэ үеэр иргэдийн болон байгууллага, аж ахуй нэгжийн газрууд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрлийн ангилал, зорчих чиглэлийн тухай бид дэлгэрэнгүй танилцуулж байна.

-“Ц” зөвшөөрөл – Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Нарны замаар явж, ЗЦГ-ын урд уулзвараар
урагшаа эргэж Төмөр замын гарам гараад Олимпийн гудамжаар явж “Суруга Монгол” ХХК-ийн
урд талын шинэ замаар баруун гар тийш эргээд “Г” зогсоолын баруун талд “Ү” зогсоол -дээр хүрч байрлана. Буцаж гарахдаа уг замаараа зүүн тийш гарч, ЗЦГ-ын урд уулзвараар хотын төв рүү орно.

Морь барианд орохоос өмнө болон барианд орсноос хойш тус бүр 1цаг 30 минутын хугацаанд хотоос барианы газар, барианы газраас хотын чигт нэг чигийн хөдөлгөөнөөр
зорчино.

-“Г” зөвшөөрөл – Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Нарны замаар явж, ЗЦГ-ын урд уулзвараар урагшаа эргэж Төмөр замын гарам гараад Олимпийн гудамжаар явж “Суруга Монгол” ХХК-ний урд талын шинэ замаар баруун Гар тийш эргээд “Г” зогсоол дээр байрлана, буцаж гарахдаа уг замаараа зүүн тийш гарч, ЗЦГ-ын урд уулзвараар хотын төв рүү орно.

Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртеегөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “Г” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.

Морь барианд орохоос өмнө болон бариамд орсноос хойш тус бүр 1 цаг 30 минутын хугацаанд хотоос барианы газар, барианы газраас хотын чигт нэг чигийн хөдөлгөөнөөр зорчино.

-“D” зөвшөөрөл – Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрээр гараад тус гүүрийн урд уулзвараар зүүн гар тийш эргэж “D” зогсоол дээр хүрч байрлана.

Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “D” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.

Морь барианд орохоос өмнө болон барианд орсноос хойш тус бүр 1 цаг 30 минутын хугацаанд хотоос барианы газар, барианы газраас хотын чигт нэг чигийн хөдөлгөөнөөр зорчино.

“-А” зөвшөөрөл – Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрээр гараад тус гүүрийн урд уулзвараар зүүн гар тийш эргэж “А” зогсоол дээр хүрч байрлана.

Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “А” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.

Морь барианд орохоос өмнө болон барианд орсноос хойш тус бүр 1 цаг 30 минутын хугацаанд хотоос барианы газар, барианы газраас хотын чигт нэг чигийн хөдөлгөөнөөр зорчино.

-“Б” зөвшөөрөл – Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрээр гараад тус гүүрийн урд уулзвараар зүүн гар тийш эргэж “Б” зогсоол дээр хүрч байрлана.

Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “Б” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.

Морь барианд орохоос өмнө болон барианд орсноос хойш тус бүр 1 цаг 30 минутын хугацаанд хотоос барианы газар, барианы газраас хотын чигт нэг чигийн хөдөлгөөнөөр зорчино.

-“Ж” зөвшөөрөл - Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрээр гараад тус гүүрийн урд уулзвараар баруун гар тийш эргэж гүүрэн доогуур гараад Гандийн гудамжинд “Ж” тэмдэгт зогсоолын талбайд байрлана. Урдаасаа буюу Зайсан талаасаа ирсэн тохиолдолд Энхтайван гүүрийн урд уулзвараас зүүн тийш эргэж гүүрэн доогуур гараад мөн Ж тэмдэгт зогсоолын талбайд байрлана.

Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “Ж” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.

Морь барианд орохоос өмнө болон барианд орсноос хойш тус бүр 1 цаг 30 минутын хугацаанд хотоос барианы газар, барианы газраас хотын чигт нэг чигийн хөдөлгөөнөөр зорчино.

-“М” зөвшөөрөл /хөх/ Энэхүү зөвшөөрлөөр Та зөвхөн Хүй долоон худагт болох хурдан морины барианы газарт очно.

Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “М” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.

Морь барианд орохоос өмнө болон барианд орсноос хойш тус бүр 1 цаг 30 минутын хугацаанд хотоос барианы газар, барианы газраас хотын чигт нэг чигийн хөдөлгөөнөөр зорчино.

- “М”зөвшөөрөл /ногоон/- Энэхүү зөвшөөрлөөр Та зөвхөн Хүй долоон худагт болох хурдан морины барианы газарт очно.

Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцэар баруун гар тийш сэлж “М” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.

Морь барианд орохоос өмнө брлон барианд орсноос хойш тус бүр 1 цаг 30 минутын хугацаанд хотоос барианы газар, барианы газраас хотын чигт нэг чигийн хөдөлгөөнөөр зорчино.

Баяр наадмын хамгаалалтын орчимд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг оруулахгүй болохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Зөвшөөрлийн ангилал, тоо хэмжээ:
Хүй долоон худагт: А, Б.Д, Ж, Ү, Г, М
Төв цэнгэлдэх хүрээлэнд: А,Д,Ж,Б,Ү, Г

Зөвшөөрлийг хаагуур тараах:
- Ү – Дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтэс болон ЗЦГ
- М /цэнхэр/ – Дүүргүүдийн Замын цагдаагийн тасаг болон ЗЦГ-ын Ерөнхий жижүүр дээр
- Г – Дүүргүүдийн Замын цагдаагийн тасаг болон ЗЦГ-ын Ерөнхий жижүүр дээр
- Ж, А, Б, Д – Нийслэлийн Засаг даргын тамгын газар
- М /шар/ – Дүүргүүдийн Замын цагдаагийн тасаг болон ЗЦГ-ын Ерөнхий жижүүр дээр зөвшөөрлийг тус тус тараах юм байна.

Наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах, замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Замын цагдаагийн газраас тухай бүрт нь “Авто радио” 96.3 РМ радиогоор тогтмол мэдээлэх юм байна. Мөн ЗЦГ-аас дараах санамжийг иргэдэд өгч байна.

Үүнд:
- Зогсоолд автомашинаа байрлуулахдаа өөрөөс тань өөр хүн хөдөлгөх боломжгүй байх бүхий л арга хэмжээг авч тээврийн хэрэгслээ орхин явахыг анхааруулъя. Зөвшөөрлийг урд салхины шилний голын доод хэсэгт байрлуулна,
- Олгогдсон зөвшөөрөлд заасан газар автомашинаа байрлуулах,
- Зорчигч болон ачаа тээвэрлэлтийг стандартын дагуу зөвшөөрсөн хэмжээнд мөрдөх,
- Өнгө үзэмжгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй байх,
- Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,
- Явган зорчигч зам хөндлөн гарахдаа анхаарал болгоомжтой байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцохгүй байх,
- Замын хөдөлгөөний дүрмэнд заасны дагуу хурдаа тохируулах. Ялангуяа нэг чигийн хөдөлгөөнд орсон үедээ хурдаа тохируулах, урсгал сөрөхгүй байхыг замын цагдаагийн газраас анхааруулж байна гэжээ.

ЗЦГ-тай хамтран бэлтгэв.

Дурын нийтлэл

  • random image
    Хамгийн том самосвал
  • 89018397
    Шөнийн цагаар жолоо барих гэж буй бол уншаад үзээрэй
  • random image
    Аваар ослууд...
  • random image
    Оросууд Lamborghini-тэй өрсөлдөхөөр шийджээ

0 Comments on “Наадмын үеэр замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар болон тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрлийн ангилалын тухай”

Leave a Comment