Авто зам засах 3.6 сая долларын үнэтэй 164 ширхэг машин механизмтай боллоо.

Арабын эдийн засгийн кувейтын сангийн хөнгөлттэй зээлээр Дархан эрдэнэтийн авто замыг барих төслийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ төслийн үлдэгдэл хөрөнгө болох 5 сая ам доллараар манай улс зам засварын машин, механизм, тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээн авах арга хэмжээ боллоо.
Манай улсын зам засварын ажилд зориулан хүлээж авсан 5 сая долларын тоног төхөөрөмжинд 15 нэр төрлийн 164 ширхэг машин механизм, үүний дотор асфальтобетон завод, чулуу бутлуур зэрэг чухал шаарлдлагатай 84 ширхэг тоног төхөөрөмж байгаа юм. Нэг км зам тавихад 250 сая төгрөгийн хөрөнгө гардаг гээд бодохоор зам тавина засна гэдэг бол мөнгө хөрөнгө, хариуцлага дагалдаж явдаг асуудал. Иймээс шинэ тоног төхөөрөмж ирснээр сайн замтай болох ажил эхэлнээ гэж замын инженер, мэргэжилтнүүд сэтгэл өндөр байгаа юм.Ийнхүү зам засварын болон зам тавих шинэ тоног төхөөрөмжүүдийг 16 аймгийн болон нийслэлийн улсын компаниуд хүлээн авлаа. Хүнд оврын машин механизмыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны сайд хүрэлцэн ирж, ёслолын тууз хайчилсан юм.
328 total views, 1 today
