Д.Дамба-Очир гишүүнээ Лүнгийн зам хэзээ зүгээр болох юм
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын “Очир төв” компанийн барих гээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа Лүнгийн замын асуудал сүүлийн үед хурцаар тавигдах болов. УМХГ-ынхан газар дээр нь сэтгүүлчдийг дагуулан очиж шалгалт хийтэл барьж эхэлсэн зам нь эхнээсээ хуурч унаад “муу дээр муухай, муухай дээр улцан” гэгчийн үлгэр шиг л юм болж.
Тэр хавийн байгаль орчны асуудлаар бүр ярих ч юм биш. Монголын газар нутаг эзэнгүй юм шиг байдаг тулдаа л Дамба-Очироос байгаль дэлхийн хохирол нэхэх хүн байхгүй байгаа болохоос бус эзэнтэй өөр улс оронд бол өнөөдөр Дамба-Очир гэдэг хүн УИХ- д сууж байх биш, аавынд сууж байх учиртай. Саяхан тэр замын ажлыг хийлгэхээр шинээр ажилд орсон нэг инженер зурагтаар ярьж байх юм.
“Очир төв”компани угаасаа ийм зам барих хүчин чадал байхгүй шүү дээ гэж. Уг нь хөөрхий үнэнээ л ярьж байна. Энэ нь Д.Дамба-Очир уг тендерийг авлигаар авсан гэх яриаг батлах мэт. Нэгэн байгууллагын хурган даргыг ажилтнууд нь байгууллагын мөнгөөр шөлний хонь авсан хэмээн АТГ-т өргөдөл гарган шалгуулсан юм гэдэг, өнгөрсөн жил.
Уул шугамандаа өөрийнхөө мөнгөөр авсан хонио байгууллагынхаа машинд ачиж явсан юм гэсэн. АТГ-ынхан энэ мэтийн асуудлыг шалгаж байхаараа “Чадна” гэж бардам ам гаран тендер авсан энэ нөхрийг шалгамаар юм. Гэтэл саяхнаас нөгөө барьж эхэлсэн зам нь хууларч унаад байгаатай холбоотой бас нэг дуулиан дэгдэж эхлээд байна. Юу гэвэл манай замын стандартад оросын битум буюу зуурмаг хэрэглэх шаардлага тавьдаг. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд Хятад, Солонгос, Японы түүхий эд таардаггүй бөгөөд хэдхэн cap болоод л хуураад уначихдаг байна. Гэтэл мань Дамба-Очир сүүлийн үед Эрдэнэтэд хийдэг бизнесээ болиод Солонгос, Хятадаас битум авчиран, замын компаниудад шахдаг бизнес эрхэлж буй сураг гарч байна. Хятад, Солонгосын битум нь Оросынхоос хамаагүй хямдхан байдаг аж. Мань эр ийм хямдхан материалаар зам барьж байгаа юм чинь Лүнгийн замыг “Очир төв” компаниар бариулах хэрэг байна уу, тендерээ цуцалчихаж болдоггүй юм уу гэсэн асуулт урган гараад байна. Үүний цаана мөн л тав, арван төгрөгийн авлигын асуудал нуугдаж байхыг үгүйсгэх аргагүй юм.
Зөвхөн Лүнгийн зам ч бус өөр олон газар ийм шахааны хямдхан, стандартын бус материалаар зам бариад, тэр нь таван жилийн эдэлгээ даахгүй дахиад л төсвийн баахан мөнгө үрдэг гажиг явдлыг засдаг, залруулдаг хүн байна уу. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир энэ мэт байдлаасаа болоод хуулийн байгууллагаар шалгагдах гишүүдийн тоог нэгээр нэмж болзошгүй байгаа бөгөөд цааш ухан шалгавал замтай холбоотой олон “но” гарч мэдэхээр байна.
gogo.mn
348 total views, 1 today

Damba ahaa zamaa yanzalaachee,ta bolioch,ulsiig idej hanaagui yu.