Асаа.МН Rotating Header Image

Солонгос комиссын гэрэл дохио

1836910754

Монголчууд солонгос комиссын бараанд дасна гэхэд дэндүү их дассан бололтой. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнөөс л Солонгос комиссын элдэв өнгийн хувцас хунар, гудас хөнжлөөс эхлээд хэрэглэхгүй юмгүй болсон. Одоо бүр хэдэн цагаас аль телевизээр ямар савангийн дуурь гарахыг цээжээрээ мэддэг болчихлоо. Нэг талаасаа монголчуудын хэлний мэдлэгт нэмэртэй байж болох ч төр засгийн удирдлагууд нь хүртэл солонгос комиссын бараагаар өвчилсөн мэт аашлах болсон нь хачирхалтай. Тэр дундаа нийслэлийн удирдлагууд солонгос бараагүй л бол амьдарч чадахаа байсан бололтой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Замын хөдөлгөөнд хяналт тавих телекамерын хяналтын системийг Улаанбаатар хотод байрлуулах төслийг хэрэгжүүлэх тендерт шалгарсан БНСУ-ын компанийн тоног төхөөрөмж чанарын үзүүлэлт хангахгүй байхад манайхан хүлээн зөвшөөрөөд байгаа нь үүнийг гэрчилж байх шиг. Тус компанийг БНСУ-ын Аудит, хяналт шалгалтын зөвлөл шалгаад хоёр жилийн турш төсөл хэрэгжүүлэх эрхийг нь хассан тухай ч баримттайгаар мэдээлсээр байхад Нийслэлийн автозамын газрынхан болон холбогдох албан тушаалтнууд уг төслийг хэрэгжүүлэхээр улайрсаар л байна.

Өнгөрсөн онд дээрх төслийг гүйцэтгэх компаниар шалгарсан SKC&C манай төлөөлөгчдийг БНСУ-д урьж байсан. Манайхны хэдэн дарга, төлөөлөгчид ч юм үзэж, зугаалах нь гэж баярлаад хөл газар хүрэхгүй явсан тухай яриа өнөөг хүртэл мартагдаагүй. Хамгийн харамсалтай нь, Солонгост очсон манай төлөөлөгчдийг том хотуудаар оруулж, орчин үеийн техник, технологи үзүүлээгүй, харин хэдэн тосгоноор дагуулж яваад л буцаасан гэдэг.

Тухайн үед төслийн хүрээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлуулах гэрэл дохио, телекамерын хэрэгслүүд нь хоцрогдсон болохыг манай төлөөлөгчид нүдээрээ харсан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн. БНСУ-ын тал ч үүнээс өөр техник хэрэгсэл өгөхгүй гэдгээ хэлсэн хэмээн учир мэдэх хүмүүс нь ярьдаг юм билээ. Манай талаас уг компанийг хэрхэн тендерт шалгаруулсан тухай бид өмнө мөн л мэдээлсэн. Дахин сануулахад, тендерийн үнэлгээний хороонд зарим нэг хүн “хор найруулж” гүйсний эцэст SKC&C компани шалгарсан гэж хэлж болно.

Энэхүү төсөл нь Замын цагдаагийн газрын ажил үүрэгтэй шууд хамааралтай, түүнчлэн тус байгууллага төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах шаардлагатай учир техник хэрэгслийн талаар хамтарсан дүгнэлт ирүүлэхийг Нийслэлийн авто замын газарт мэдэгдсэн байна. Төслийн материалыг 2007 оны нэгдүгээр сарын 23-нд авч танилцахад техникийн ямар үзүүлэлттэй тоног төхөөрөмж хэрэглэх гэж байгаа нь тодорхойгүй, эдийн засгийн үр ашгийг тооцсон тулгуур үзүүлэлтүүдийг хаанаас яаж гаргасан нь ойлгомжгүй байсан тул мөн л тайлбар авахаар хүргүүлсэн боловч хариу өгөөгүй аж. Ийнхүү төсөлд хяналт тавих байгууллага нь дүгнэлтээ гаргаагүй байхад Нийслэлийн авто замын газрын зарим нэг хүн уг төслийг зүтгүүлж байгаа гэх. Тэр ч бүү хэл, Нийслэлийн авто замын газраас Замын цагдаагийн газарт хариу өгөөгүй мөртлөө Сангийн яаманд 2007 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 1/45 тоот албан бичгээр дамжуулан “Замын цагдаагийн газартай харилцан тохиролцож нэгдсэн байр суурьтай байна” гэж мэдэгдсэнээр SKC&C компани тендерт шалгарсан байдаг. Дээрх бичгийг хүргүүлэхэд идэвхтэй оролцсон хүн нь Нийслэлийн авто замын газрын дэд дарга Л.Батцоож хэмээн ойрын эх сурвалжууд ярьдаг. Мөн хотын менежер Ч.Батын оролцоо ч их бий гэлцдэг юм билээ. Түүнийг хувь хүнийхээ хувьд их л тооцоотой, нарийн хүн гэж хамт ажиллаж байсан нөхөд нь дүгнэдэг гэнэ. Энэ нь Монголдоо л хамгийн бага бензинээр ажилладаг машин унадаг байснаас нь анзаарагддаг хэмээн таних нэг нь хэлдэг. Гэтэл улсын мөнгөнд ийнхүү хүний сэтгэлээр хандаж байгаад нь ч гайхах, шүүмжлэх хүн цөөнгүй байна.

Дашрамд дурьдахад, саяхан Сөүл хотын их сургуулийн профессор Ким ён Чан гэдэг хүн Монголд ирэх үеэрээ дээрх төслийг хариуцсан Монголын талынхан болон SKC&C компанийнхантай уулзжээ. Тэрбээр уулзалтын үеэр дээрх техник хэрэгслүүд нь 2008 онд хэрэгцээнээс гарсан эд гэдгийг шуудхан хэлсэн байна. Харин түүний дээрх үгэнд Нийслэлийн авто замын газрын дэд дарга нэлээд сандарч, уулзалтыг дуусгахыг яаравчилсан аж.

Л.Батцоожид төслийг гүйцэтгүүлэх гэж ингэтлээ улайрах ямар учир шалтгаан, зорилго, сонирхол байна вэ гэдэг олон хүний анхаарлыг татаж байгаа юм. Түүнчлэн түүнийг Монгол Улсын төрийн албан хаагч уу, эсвэл БНСУ-ын SKC&C компанийн төлөөлөгч үү хэмээн эргэлзэхэд хүргэж байгаа гэхэд хилсдэхгүй.

Хэдэн жилийн өмнөөс л Монголчуудад “Эксел” унуулаад, “Skytel” бариулаад эхэлсэн. Одоо солонгос комиссын хувцас өмсөж, гар утас барьж, солонгос машин унасан жолооч нараа Солонгос комиссын дохио, камераар хянахгүй л бол болохгүй байгаа юм болов уу даа. Түүнээс биш эдийн засаг хүнд, энд тэндээс мөнгө төгрөг гуйж байгаа энэ цагт комиссын гэрэл дохио авах төслийн мөнгө хайран биш гэж үү. Наанаа болохоор наадам хийх мөнгө ч алга гэж хошуугаа унжуулах мөртлөө цаанаа солонгос комиссын бараанд зориулан мөнгө барьж гүйх нь хэр зохимжтой юм билээ дээ.

Дашрамд дурьдахад, саяхан Сөүл хотын их сургуулийн профессор Ким Ён Чан гэдэг хун Монголд ирэх үеэрээ дээрх төслийг хариуцсан Монголын талынхан болон SKC&C компанийнхантай уулзжээ. Тэрбээр уулзалтын үеэр дээрх техник хэрэгслууд нь 2008 онд хэрэгцээнээс гарсан эд гэдгийг шуудхан хэлсэн байна. Харин түүний дээрх үгэнд Нийслэлийн авто замын газрын дэд дарга нэлээд сандарч, уулзалтыг дуусгахыг яаравчилсан аж. Л.Батцоожид төслийг гүйцэтгүүлэх гэж ингэтлээ улайрах ямар учир шалтгаан, зорилго, сонирхол байна вэ гэдэг олон хүний анхаарлыг татаж байгаа юм.

Монголын төр иргэдээ солонгос комиссын бараагаар харж үзэхээс өөр арга байхгүй гэж үү. Иргэд улсдаа татвар төлснийхөө төлөө солонгос комиссын бараагаар амьдрах нь даанч харамсмаар. Гэтэл үнэн хэрэгтээ албан тушаалтнууд төсөл нэрийн дор өөрсдөө баяжиж, иргэдээ комиссын бараа “шахаж” байна гэхэд буруудахгүй нь. Солонгос комиссын өмд, гутал, хөнжил даавуу иргэдийн халаасыг хоосолж байгаа бол Солонгос комиссын гэрэл дохио Монгол Улсын сан хөмрөгийг тэмтэрч эхэллээ.

Нийгмийн толь

Дурын нийтлэл

  • volkswagen_gli_1
    2008 Volkswagen GLI
  • ferrari_f430_coupe_2007_165x82
    2007 Ferrari F430
  • random image
    Нарны эрчим хүчээр ажилладаг автомашин удаан ч гэсэн дэлхийг тойрч чадна
  • random image
    ӨНГӨРСӨН ХОНОГТ НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН

0 Comments on “Солонгос комиссын гэрэл дохио”

Leave a Comment