Асаа.МН Rotating Header Image

Замын эвдрэл жолооч нарыг хамгийн их бухимдуулдаг

img_1308

Жолооч нарыг хөдөлгөөнд оролцоход хамгийн ихээр бухимдуулдаг зүйл нь нийслэлийн замын эвдрэл. Авто радио-96.3-аар явуулсан нэгэн санал асуулгад оролцсон 53 жолоочийн талаас илүү хувь нь замын эвдрэл гэмтэл гэж хариулсан тухай бид мэдээлж байсан. Гадныхан ч Улаанбаатарын замаар машинтай явахыг аймшигт адал явдлын нэгд тооцож ярьсан байдгийг ч бид хангалттай олон удаа сонсож байсан билээ.

Энэ жилийн хувьд нийслэлийн төвийн болон хорооллын дундах замыг засахад хотоос 1.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Замын засварын ажлыг ч хийж эхэлсэн байна. Эхний ээлжинд зуслангийн чиглэлийн замыг засч байгаа. Мөн Баянхошуу, Улиастай, Толгойтын зам засвартай байгаа гэнэ. Энэ жил эвдрэл ихтэй байгаа болон урсгал засвар хийх шаардлагатай 33 замд нөхөөс тавих гэнэ. Нөхөөс тавих замын тоонд хойд чиглэлийн зуслангийн замуудаас гадна Гачуурт, Баянзүрхийн товчоо, Улиастай, Бага тойруугийн зам орж байна. Баруун тийшээ Орбит, “Найрамдал” зуслангийн чиглэлийн авто зам, Таван шарын уулзвараас 22-ын товчоо чиглэлийн болон Сонсголонгийн замыг засахаар төлөвлөжээ.

Улаанбаатар сонин

Дурын нийтлэл

  • random image
    Tesla Model S
  • resize_01_totallycrap_com_800
    Formula One 1977-1984
  • random image
    “Форд Мотор” компанийн түүх
  • random image
    Ford-ын 2010 онд гарах автомашинд эцэг, эхчүүд хүүхдүүддээ зориулан хурдны лимит тогтоож болно

1 Comment on “Замын эвдрэл жолооч нарыг хамгийн их бухимдуулдаг”

  1. #1 Buudai
    on Jun 16th, 2009 at 22:25

    Turuu jil 600 saya iig tosovloj bsan shig sanagdaj bna.
    Ene jil 2 daxin ixiig tosovlojee. Ene jil omnox jilinxees 2 daxin ix zamiin evdreltei bolson bx nee. Texeer turuu jil zam barina, zasna gej dutuu dulimag bantan zuuraagui bsan bol ene jil arai baga mongo tosovloj bolox bjee.

Leave a Comment