Автомашины үнэгүй оношлогоо явагдана

Нийслэлийн хэмжээнд авто үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын дунд “Авто үйлчилгээ -2009” өдөрлөг зохион байгуулах гэж байна. Монголын авто үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Авто тээврийн газраас хамтран зохион байгуулах үзэсгэлэн Сүхбаатарын талбайд энэ сарын 30-нд болно. Өдөрлөгөөр нийслэлийн хэмжээнд авто үйлчилгээ эрхлэгч байгууллагууд оролцож шинэ автомашин, сэлбэг бүтээгдэхүүнийг сурталчлах, авто үйлчилгээний жишиг тогтолцоо бий болгох аж. Өдөрлөгийн үеэр төрийн байгууллагуудын сурталчилгаа, содон машины үзэсгэлэн, хөдөлмөрийн биржид авто үйлчилгээний чиглэлээр ажил идэвхтэй хайж буй иргэдийг бүртгэх юм. Мөн автомашины оношлогоо үнэгүй явагдах аж.
SOURCE: niigmiintoli.mn
326 total views, 1 today
