Welcome, visitor! [ Register | Loginrss

Дэлхий машинаас айдаг болсны учир

| Мэдээ мэдээлэл | 2009/05/26

617802417

Дэлхий яагаад машингүй өдрийг хүсэх болов оо?

Дэлхийд автомашинаас үүдсэн осол гэмтэл хэвийн хэмжээнээс хэтэрч, явган зорчигчид алхах бүртээ зам булаалдах машинаас айх боллоо. Явган зорчигчоор ч зогсохгүй автомашин хөлөглөн давхигчид ч зам булаалдах машинаас айх энүүхэнд. Нэг үгээр хэлэхэд машин машиндаа дайсан болоод байгааг үгүйсгэх аргагүй. Дэлхийн эдийн засгийн хямралуудын цаад гогцоог автомашинууд өдөөдөг. Автомашины том корпорац, үйлдвэрүүд дэлхийн хөдөлгөгч “араа” болдгоос тэд хямрахад л бусдын орлого, алдагдалд нөлөөлөх болжээ. Автомашин дэлхийн цаг агаарын дулаарал, үнийн өсөлт, осол гэмтлийн нөлөөг ихэсгэж бас л сүүдрээ унагаж байна.

Зам тээврийн болон бусад төрлийн осол гэмтлүүд дэлхий нийтийн хэмжээнд машинаас үүддэг болсоор удлаа. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг ч автомашин үүсгэж, ханиад томуу мэт агаарын бохирдлыг гааруулж байгааг үгүйсгэх аргагүй. Автомашинаас үүдсэн осол гэмтэл дэлхий нийтийн хэмжээнд өвчлөл, тахир дутуу болох, гэнэтийн нас баралтийн тэргүүлэх шалтгааныг өдөөсөөр байна. Бодоод үз л дээ. Жил бүр ойролцоогоор 5 сая хүн осол гэмтэл, автомашинд өртсөн шалтгааны улмаас өвчлөх, нас барахад хүрч байгаа үзүүлэлтүүд нэмэгдэж байна. Зөвхөн зам тээврийн ослын улмаас 1,5 сая гаруй хүн амь насаа алдаж, 20-50 сая хүн тахир дутуу болж байгаа нь харамсалтай. Энэ байдлыг анхаарч даруй арга хэмжээ авахгүй бол он гэхэд ялангуяа автомашин хурдацтай өсөж буй улс орнуудад осол гэмтлийн төвшин “Маш аюултай” гэсэн анхааруулгад хүрэх нь ээ. Дэлхийд осол гэмтэлд хүрч байгаа тохиолдлын 50 орчим хувь нь Зүүн өмнөд ази, Номхон далайн баруун эргийн бүсүүдэд тохиолдож байгаа тоо баримт байна. Зөвхөн эдгээр бүсэд өдөрт 16000 орчим хүн осол, гэмтлийн улмаас нас барж байна. Бүүр, энэ дотроо 10-24 насны хүмүүс лүү өртөж байгаад түгшүүр зарлах ч багадмаар. Зам тээврийн ослын улмаас нас барах тохиолдлыг судлаад үзэхэд 5-14 насны хүүхдүүд тэргүүлэх шалтгаан болж байгааг ДЭМБ албан ёсоор анхааруулж байдаг боллоо. 15-29 насныхны дунд ч гурав дахь шалтгаан болсон гэнэ. Уг нь дэлхийд осол нас баралтын шалтгааныг тодруулахад хүнд үйлдвэр, уул уурхайд ажиллагсад өртдөг байсан бол одоо автомашины осол л тэдэнтэй зэрэгцэх төдийгүй хажуугаар нь гарч, ихэнх хүнийг автомашинаас айхад хүргээд байна.

Автомашины осол гэмтэл хавдар, ДОХ-оос ч дутуугүй хор хөнөөл учруулж байгаа нь ч үнэн. Нэн ялангуяа насан туршийн тахир дутуу байдалд хүргэдгээрээ айдас төрүүлнэ. Нийгэм эдийн засгийн дарамтад ч учруулж байна. Осол гэмтэлд өртсөн хүмүүс орлогоо алдах, хөдөлмөрийн бүтээмжгүй болох, өмч хөрөнгөө ч алдахад хүрдэг. Хувь хүнийхээ хувьд өвдөх, сэтгэлийн шаналгаанд автах, амьдралын чанараа алдан улмаар гэр бүл салах, үр хүүхэд, ах дүүсээсээ өнчрөх зэрэг олон сөрөг нөлөөг амсдаг билээ.

АНУ-д жилд 260 тэрбум долларыг осол гэмтлийн тусламж үйлчилгээнд зарцуулдаг аж. Ийм тооцоог улс орон бүхэн гаргавал багагүй л тоо баримт гарах буй заа.

Манай улсын хувьд ч сүүлийн 10 жилд /1997-2007онд/ осол гэмтэл нь хүн амын нас баралтын тэргүүлэх гурван шалтгааны нэгд зүй ёсоор орж байна. Автомашины осол 1998 онд 10000 хүн амд 68,1 байсан бол 2007 онд 116,9 болж өссөн байна. Осол гэмтлийн улмаас нас барагчдын насны бүтцийг авч үзвэл 30-40 насны хүмүүс дийлэнхийг эзэлж байна. Осол гэмтлийн 1059 тохиолдол /2007 онд/ бүртгэгджээ. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тохиолдлыг авч үзвэл 2007 онд 4091 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн үед энэ тоо өсч байна. Сүүлийн гурван жилд Улаанбаатарт осол гэмтлээс нас барагчдын олонхийг ч авто осол тэргүүлж байгаа юм.

Тиймээс авто ослоос сэргийлэх, ослыг багасгахад дэлхий нийтээр анхаарах болов. Үүний тулд “Дэлхийн авто машингүй өдөр”-ийг санаачилсан байна. Уг нь жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдрийг ийм өдөр болгож тэмдэглэжээ. Машингүй өдрийг аль 1970 онд газрын тосны хямралын үед тэмдэглэж, түүнээс хойш 1990 оны үесээс европын хэд хэдэн оронд тэмдэглэх болсноор дэлхий нийтээр тэмдэглэн өргөжүүлж байна. 1999 онд европод “Машингүй хотод амьдарцгаая” төслийн хүрээнд олон нийтийн хөдөлгөөн үүсч, уг хөдөлгөөний “7 хоног”той болсон ажгуу. Ийнхүү 2000 онд “Дэлхийн авто машингүй өдөр”-ийг албан ёсоор тэмдэглэхийг дэлхийн улс орнуудад уриалсан юм. Энэ өдрийг Чехийн Прагад байрладаг Дэлхийн машингүй холбооны сүлжээ удирдан зохион байгуулдаг болсон байна. Энэ сүлжээнээс жил бүр “Машингүй хотын чиг хандлага” сэдэвт олон улсын хурал, машингүй байхтай холбоотой ном сэтгүүл, гаргах ч болжээ. Энэхүү арга хэмжээ, сурталчилгааны үрээр машин хэрэглэдэг үйлчилгээ, газрыг багасгах, нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх ажлыг ч хийх болсон байна. Басхүү дэлхийн машингүй өдрөөр нийтийн унаа болон өөрөө явдаг хөдөлгүүр нь эдийн засгийн болоод нийгэм, байгалийн орчны хувьд өндөр зардалтайг ч нотлох болов. Тэрчлэн машинаас үүдэлтэй дуу шуугиан, орчны бохирдол, бухимдалгүйгээр орчин үеийн хотууд яаж амар амгалан болох тухайд хүмүүст харуулахыг эрмэлзэж байгаагаараа ч “Машингүй өдөр” ач холбогдолтойг ухаарах болов.

2008 онд энэхүү өдрийн арга хэмжээнд маш олон улс орон хамрагдаж нийтийг хамарсан фестивал, дугуйн уралдаан, явган аялал, хүүхдийн гар зургийн уралдаан зэргээр арга хэмжээгээ тэлэх болжээ. Тухайлбал, Вашингтон хотын 10000 оршин суугч машингүй өдрийг тэмдэглэж, автомашинаасаа татгалзаж байсан байна.

2008 онд нэг баррел газрын тосны үнэ ч 100 доллараас давж байгааг бид харсаар, гасалсаар сууна. Иймд авто машины ослоос сэргийлэх арга хэмжээг авахын тулд улс орнууд анхаарах нийтлэг зүйлс байгааг хэлэлтэй.

  • Хурд хэтрүүлэх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсний улмаас зам тээврийн хөдөлгөөнд оролцох,
  • Тээврийн хэрэгслийн аюулгүйн шаардлагыг хангах,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
  • Замын хөдөлгөөнтэй холбоотой хууль, дүрмийг боловсронгуй болгох,
  • Тээврийн хэрэгслийн хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвших,
  • Авто замын дэд бүтцийг сайжруулах гээд бодууштайг онцлон дэвшүүлж байна.

Иргэн бүр осол гэмтлээс сэргийлэх талаар анхаарч, авто хөдөлгөөний мэдлэгтэй болж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, хамт олноо осол гэмтлээс хамгаалах хэрэгтэй байна. Осол гэмтэл тохиолдвол анхны тусламжийг үзүүлэх чадвартай болох, гэмтлийн үеийн хүндрэлүүдээс сэргийлэх зөвлөмжийг ч эрүүл мэндийн байгууллагууд тараан түгээх хэрэгтэй болсныг хэлэх юун.

SOURCE: Монцамэ

No Tags

264 total views, 1 today

  

One Response to “Дэлхий машинаас айдаг болсны учир”

  1. http://www.moto.mn вэб сайт дээр зарах машины мэдээлэл авч байна. Бас зарах машинуудын мэдээллүүд бий.

Leave a Reply