Welcome, visitor! [ Register | Loginrss

Зуслангийн 10 чиглэлд 50 автобус үйлчилнэ

| Мэдээ мэдээлэл | 2009/05/21

bus-middle

Нийслэлийн тээврийн газраас нийслэлийн ногоон бүсийн зуслангийн 10 чиглэлд 50 автобус үйлчилгээнд гаргахаар төлөвлөж байна. Эрх чөлөөний талбайгаас Майхан-толгой, Баянбулагийн чиглэлд тус бүр дөрвөн бага оврын автобус үйлчилнэ. Мөн Хуурай мухар, Өвөр гүнт, Яргайт, Гоодойн ам зэрэг зусланд тус бүр 4-6 бага багтаамжийн автобус явах бол Шаргаморьт, Жигжидийн чиглэлд тус бүр дунд багтаамжийн 10 автобус үйлчлэх юм байна. Мөн Сэлхээс Долоон буудал хүртэл 4 микро-автобус иргэдийг тээвэрлэнэ. Зуслангийн чиглэлд иргэдийн зорчих ачааллаас хамааран оргил үед автобусны тоог нэмж гаргах юм ажээ. 

Шинээр баригдсан “Баянмонгол” болон Мохатма Гандийн гудамж дахь орон сууцны хорооллын оршин суугчид нийтийн тээврээр үйлчлүүлдэг болжээ. Дээрх хорооллуудын иргэдийн хүсэлтээр нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн шинэ чиглэлийг гаргаад байна. “М;28″ дугаар буюу “Мохатма Гандийн гудамж-Сүхбаатарын талбай-Баруун 4 зам” гэсэн чиглэлд зургаан автобус явуулж байна.

No Tags

210 total views, 1 today

  

Leave a Reply