Welcome, visitor! [ Register | Loginrss

Там шиг замаар тайван зорчих арга алга

| Мэдээ мэдээлэл | 2009/05/20

57106791-ulaanbaatar-bus

Улаанбаатарын гудамжаар өдөрт дунджаар 125 мянган машин хөдөлгөөнд оролцдог гэсэн тооцоог Замын цагдаагийн газраас гаргасан байдаг. Энэ нь нэг сая гаруй хvнтэй хотод бол vнэхээр ахадсан тоо юм. Нийслэлд бvртгэлтэй 285 мянга гаруй авто машины тал хувь нь Улаанбаатарын ямар ч төлөвлөлт, тооцоогvй замын хөдөлгөөнд оролцон, замын тvгжрэл vvсгэн биднийг бухимдуулсаар олон жил боллоо. Энэ их хурд шаардаж, цаг хэмнэсэн эринд замын хөдөлгөөний зохицуулалтын муугаас vvдсэн “TS” буюу “Traffic sindrom” хэмээх өвчин бий болж байгааг ч анагаахын шинжлэх ухаанд бvртгэсэн байх юм. Замын цагдаа, хотын удирдлага ослыг тоолж суухаа больж, довитой ажил хийх цаг хэдийнэ иржээ.

Манай улсад ирсэн гадаадын иргэд “Монголын хамгийн аймшигтай зvйл нь замын хөдөлгөөн” гэдэг. Аргагvй шvv дээ. Ямар ч зохицуулалтгvй замаар салж унах дөхсөн машин саржигнан давхилдаж, эсвэл зам таглаж, микро автобусны соёлгvй кондуктор нь орилолдоно. “Хөгжлийн хөтөч бол дэд бvтэц” гэж албан тушаалтнууд ам булаалдан ярьдаг. Гэвч энэ бvхнээ бодит ажил болгосон нь хуруу дарам цөөн. Монголд хатуу хучилттай замын чиглэлээр мэргэшсэн vндэсний компани чамлахааргvй олон бий. “Мэдэхгvй гэдэг vг мянган vгний таглаа” гэдэг. Vvнтэй адил сvvлийн vед болохгvй бvтэхгvй бvхнийг эдийн засгийн хямралтай холбон тайлбарлах болсон. Энэхvv эдийн засгийн хямрал банк санхvv, барилга хот байгуулалтаас эхлээд автозамын салбарыг хvртэл нэрвэж, орон тооны цомхотгол, олз гарзын дэнсэн дээр нийгмээрээ бvслээ чадлынхаа хэрээр чангалсан ч vнэндээ сульдаж байна. “Чоно борооноор” гэгчээр хямралтай байгааг далимдуулан нийтийн тээврийн газраас тогтоосон vнэ илvv өндөр vнээр микро автобус иргэдэд vйлчилж тэднийг багагvй бухимдуулж амжив. Тухайлбал, “Зvvн салаа-100″ айлын чиглэлд нийтийн тээвэр эрхэлдэг микро автобусныхан өнгөрсөн бямба гарагт 20.30 цагийн орчмоос эхлэн vйлчилгээнийхээ vнийг нэмж, зорчигч бvрээс 500 төгрөг хураажээ. Тодруулбал, УБЦ-3842 дугаартай саарал өнгийн микро автобусны кондуктор 400 төгрөг өгсөн зорчигчийг ундууцаж “500 төгрөг төлөх ёстой” гэж сvрдvvлэв. Харин зорчигчид тэдний энэхvv шаардлагыг эсэргvvцэж “Дураараа vнэ өсгөж байгааг чинь нийслэлийн Нийтийн тээврийн газарт мэдэгдэнэ” гэж хэлэхэд “Чадал чинь хvрдэг юм бол хэлэхгvй юу” хэмээн бvдvvлэг vгээр дайрч давших юм. Ер нь иймэрхvv жишээг бичээд байвал барагдахгvй. Там шиг замаар давхиж харьцааны доголдолтой vйлчилгээнд яаж ч бухимдалгvй амьдрах билээ. Vнэхээр залхмаар. Vнэндээ зохион байгуулалтгvй там шиг замаар тайван зорчих арга алга.

Өнөөдрийн монгол

No Tags

343 total views, 1 today

  

2 Responses to “Там шиг замаар тайван зорчих арга алга”

  1. manaihan hiij buteehiin orond tom tom baaj suudag uchiraas l buh yum ni dordoj tuildaa hursen ni ene. Zam zasah ch gej dee heden nuhuus taviad l boloo, ter ni heden sar bolood dahiad l hagarch evderdeg. yumiig ingej orontsogloj hiihee bolimoor yum daa. hyanalt changatai ajiliig hiij chaddag humuusser hiilgeh heregtei, es buguus dahiad l baahan tsag hugtsaa mungu tugrug aldsan hereg bolno.

  2. harin tiimee on 2009/06/01 @ 08:18

    “Там шиг замаар тайван зорчих арга алга ” хараал ид энийг замаа хараачээ. ёстой хогын юм аа. шинэ машин арга алга. давхих арга алга

Leave a Reply