Автотехникийн үзлэгийн хугацааг сунгахгүй

Авто техникийн улсын үзлэг, тооллогын хугацаа дуусахад дөрвөн хоног үлдлээ. Харин үзлэгийн үйл явц тун удаашралтай байгаа. Өчигдрийн байдлаар үзлэгийн явц 40,1 хувьтай байв. Нийслэлийн хэмжээнд 216 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Гэтэл үүний 86512 нь хамрагджээ. Замын цагдаагийн газраас үзлэгийн хугацааг сунгахгүй байх шийдвэр гаргасан. Тогтоосон хугацаанд тээврийн хэрэгслээ үзлэгт оруулаагүй жолоочийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3-т заасны дагуу 5-25 мянган төгрөгөөр торгох аж. Харин тээврийн хэрэгслийг хурааж журмын хашаанд хийх юм байна.
Өнөөдөр
311 total views, 1 today

HUdlaa doo MGL bolson hoino huuli 3 honog heregjdeg shuudee. suuldee hudlaa bolno. uzlegt oroogui ch gesen tanil talaaa ashiglaad uzlegt orson gurvakljingaa avchih bailgui. huuli durmee murduj ajildag bolson hoinoo ingej surjigneh heregtei.
tegdeg bol sain l bn gehdeee seg bolson yambii mashin d uzlegt orchihson l yawaad bh yum yambii mashin hen tentsuuleed bn holbogdoh humuus n anhaaraldaa awaach ee