Welcome, visitor! [ Register | Loginrss

Автотехникийн улсын үзлэг дуусахад 10 хоног үлдлээ

| Мэдээ мэдээлэл | 2009/04/24

1399089339

Автотехникийн улсын үзлэг тооллого энэ сард дуусна. Өөрөөр хэлбэл тавдугаар сарын нэгэн гэхэд бүх автомашин үзлэгтээ орж гурвалжингаа наасан байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар 67615 автомашин хамрагджээ. Энэ нь 30 гаруй хувьтай байна гэсэн үг аж. Үзлэг тооллогын явцын талаар ЗЦГ-ын ОНХТ-ийн ахлах байцаагч Ж.Энхбатаас тодрууллаа.

-Үзлэг тооллого дуусахад 10 хоног үлдлээ, жолооч нар хэр идэвхитэй байна?
-Ирэх сарын нэгэн гэхэд улсын автотехникийн үзлэг тооллого дуусна. Манайхан цагийг нь тулгаж байж хамрагддаг заншлаараа одоо идэвхижиж байна. Үзлэгийн хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдуулан үзлэгийн цагийг уртдасгасан. Өөрөөр хэлбэл өдөр бүр 08.30-20 хүртэл ажиллаж байгаа. Мөн адил оношлогооны төвүүд 08-21 цагийн хооронд ажиллана. Гэхдээ манайханд анхаарах нэг зүйл байна. Юу гэвэл өглөөгүүр буюу 08-11 цагийн үед үзлэгийн байруудад машингүй шахам байж байгаад өдөр бөөгнөрдөг. Орой 19 цагаас хойш дахиад л хүнгүй байх жишээтэй. Жолооч нартаа анхааруулахад сийрэг үед нь буюу өглөө эртхэн юм уу ажилаа тараад үзэгтээ хамрагдаарай гэж хэлмээр байна.

-Одоо 30 гаруйхан хувьтай байна. Хугацаандаа амжих уу?
- Энэ эрчээрээ явбал 100 хамрагдах боломж харагдахгүй байна.

-Хэрвээ хүндэтгэх шалтгааны улмаас үзлэгтээ хамрагдаагүй бол?
-Ер нь болж л өгвөл үзлэг тооллогодоо цагт нь хамрагдмаар байна. Хэрвээ хамрагдаагүй тохиолдолд нэгдүгээрт хөдөлгөөнд оролцуулахгүй, хоёрдугаарт захиргааны арга хэмжээ авч 25 мянган төгрөгөөр торгож нөхөн үзлэгт хамруулна.

-Үзлэгт орж байгаа жолооч нарт анхааруулж хэлэх зүйл байна уу?
-Хорооны тодорхойлолтоо авчираагүй жолооч нар их ирж байна. Тиймээс тэнд амьдардаг нь үнэн гэсэн тодорхойлолт байх шаардлагатай. Уг тодорхойлолтыг үндэслэн үзлэгт хамруулна. Хоёдугаарт техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байх. Хэрвээ хаяг байршилаа сольсон бол шилжилт хөдөлгөөнөө хийлгэсэн байх хэрэгтэй.

-Үзлэг дуусаад залгуулан бүртгэл эхэлнэ. Энэ талаар жаахан тодоруулаач?
- Үзлэг дуусаад зургаадугаарын сарын 1 хүртэл бүртгэл явагдана. Өнгөрсөн жил гэхэд улсын хэмжээгээр 216 мянган машин үзлэгт орсон. Харин манай бүртгэлийн баазад 335 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Тэгэхээр энэ хоёрын хооронд 100-аад мянган машин хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон. Үүнийг л цэгцлэх юм. Ингэснээр монгол улсад явж байгаа тээврийн хэрэгсэлийн нэгдсэн мэдээлэл, тоотой болох юм.

No Tags

298 total views, 1 today

  

Leave a Reply