Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдэж тээврийн хэрэгсэл 1 жилээс илүү хугацаагаар хасуулсан жолооч эрхээ хасуулсан хугацаа дууссаны дараа дахин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах бол жолооны давтан сургалтанд суралцаж шалгалт өгч тэнцвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгоно.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан эрх хугацаа дууссан тохиолдолд өргөдөл хүсэлтээ бичиж, харъяа дүүргийнхээ Замын цагдаагийн тасагт очиж лавлагаа авна. Лавлагаа авсны дараа замын хөдөлгөөний дүрмийн шалгалт өгч тэнцсэн тохиолдолд эрхийг сэргээнэ. Хэрвээ жолоо барих эрхээ 1 жилээс дээш хугацаагаар хасуулсан эсвэл, 1 жилээс дээш хугацаагаар эрхээ сэргээлгүй удсан тохиолдолд Замын хөдөлгөөний дүрмийн 7 хоногийн давтан курсэд сууна.
Мөн Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтанд 3 удаа орж тэнцээгүй жолоочийг давтан сургалтанд суралцуулсаны дараа дахин шалгалтанд оруулна.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хууль заагдсан хугацаагаар хасуулсан жолооч уг хугацаа дууссаны дараа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн шалгалт өгч тэнцвэл жолоочийн үнэмлэхийг нөхөн олгоно.





on Nov 10th, 2009 at 22:02
6 сараар хасуулсан бол дүрмийн шалгалт өгөх үү.
on Dec 20th, 2009 at 21:43
6 сараар хасуулсан бол ЗХД-ийн тестийн номон дээр байдаг хуулийн шалгалт өгдөг гэж срнссон юм байна.
on Jul 28th, 2010 at 07:48
6 saraar hasuulsan bol yah ym hariu heleech zamiin tsagdaa naraa
on Jul 29th, 2010 at 00:32
6 sar bol yu gj shalgalt uguh yum be ergvv maluudaa arai sohorchoogui bizdee ene deer yu gj bichsen bn ahiad umashdaa