Асаа.МН Rotating Header Image

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өдөрт нь гаргадаг

Иргэдийн дунд хамгийн түгээмэл үүсдэг асуудал болох тээьрийн хэрэгслийн гэрчилгээг хэрхэн авах талаар Замын цагдаагийн газрын Бүртгэл техникийн хяналтын хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.ГАНХУЯГААС лавлалаа.

-Тээврийн гэрчилгээ авахад чирэгдэл их үүсдэг гэдэг. Ер нь хэдий хугацаанд олгодог юм бэ?
-Тээврийн хэрэгслийг бүртгэх, улсын дугаар олгох журмын дагуу импортоор оруулж ирсэн болон зарж борлуулсан тээврийн хэрэгсэлд бүртгэл явуулдаг. Мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагаа нь шат дамжлага ихтэй, хүндрэлтэй ажил байдаг юм. Ер нь аль ч бүртгэлийн систем бүртгэлийг бо­гино хугацааны дотор хийж чадахгүй байгаа шүү дээ. Энэ оны эхээр ЗЦГ-ын тоо бүртгэлийн албанд нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлж, банк, нотариат, канон зэргийг төвлөрүүлснээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гурван цагийн дотор гаргаж өгдөг болсон. Ингэснээр иргэд гомдол санал гаргах нь харьцангуй бага болж байгаа. иргэдийн цагийг хэмнэж байна.

-Өдөрт хэдэн хүн гэрчилгээ авдаг вэ?
-Тээврийн хэрэгслийн гурван төрлийн шилжилт хөдөлгөөн хийдэг. Өдөрт нийслэлийн хэмжээнд 500-600 шилжилт хөдөлгөөн хийж байна. Импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийн хувьд 100-150-ийг өдөрт бүртгэж, гэрчилгээ олгодог. Харин манай бүртгэлийн ажилтан 10 гаруй хүн бай­даг, ажлын найман цагт багтдаггүй амралтын өдрүүдэд ажиллах шаардлага гардаг

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээ авахад ямар бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй вэ?
-Шилжилт хөдөлгөөн хийхэд, журмаараа бол өмчлөгч, шилжүүлэн авч байгаа иргэн хоёрыг хоёуланг нь байхыг шаарддаг. Гэхдээ манайх хүмүүст чирэгдэл учруулахгүйн тулд энэ жилээс хчин төгөлдөр гэрээтэй л бол заавал хоёул ирэхийг шаардахгүй байгаа. Шилжүүлэг хийхэд шаардлага­тай бичиг баримт гэвэл иргэний үнэмлэх, худалдан, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байх ёстой. Харин бүртгэлд шинээр оруулж ирж байгаа тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийсэн, татвар төлсөн хуудас, өмчлөгчийн бичиг баримт байхад хангалттай.

Дурын нийтлэл

  • landrover_rangerover_hse_2007_2
    2007 Land Rover Range Rover
  • 1399089339
    Автотехникийн улсын үзлэг дуусахад 10 хоног үлдлээ
  • random image
    Лимузин Hummer H2
  • random image
    "Монгол Ралли" уралдаан эхэллээ

2 Comments on “Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өдөрт нь гаргадаг”

  1. #1 Aagi
    on Oct 15th, 2009 at 18:06

    За тэр гэрчилгээ ч яахав. гайгүй байгаа. Харин шинээр жолооч болсон иргэд үнэмлэхээ авах гэж 6 сар хүлээдэг хачин гажиг тогтолцоог өөрчлөөчээ, Өвөрхангай аймагт 5-р сард шалгалтаа өгсөн би өнөөдөр ба 10-р сарын 15 гэхэд аваагүй л байна. Хөдөөнийх гээд тоодоггүй юм уу? Эсвэл ганц хонины мах горьдоод өгдөггүй юм уу хаашаа юм бэ? Нэг муу хуванцар үнэмлэх гаргах гэж 6 сар болдог гэж бодохгүй байна, жирийн нэг байгууллагын ажилтны үнэмлэхийг 1 цагийн дотор л гаргадаг ш дээ. Бүртгэл энээ тэрээ гээд ажил ихтэй байдаг гэж бодсон ч 6 сар гэдэг бол арай дэндэнэ биз дээ, найзуудаа.

  2. #2 nissan
    on Jul 29th, 2010 at 00:40

    6 sar gdg arai dendnee iregnii vnemlex olgohod yamar uddag bish ter 2 chini 2ulaa adilhan unemleh l bizdee tegeed yagad joloonii unemlex ingej uddag bna

Leave a Comment