Асаа.МН Rotating Header Image

“Женерал Моторс” дампуурлаа зарлана

АНУ-ын Сангийн яам “Женерал Моторс”-ийг дампуурлаа зарлах бичиг баримтаа бэлдэхийг зөвлөсөн тухай “Нью-Йорк таймс” сонин мэдээлжээ. Зарим эх сурвалжийн мэдээгээр Америкийн төдийгүй дэлхийд машин үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч уг компани зургадугаар сарын 1-нд дампуурлаа албан ёсоор зарлах бололтой. 

Гэвч энэ нь компани ор үндэсгүй алга болно гэсэн үг биш. Сангийн сайд Тим Гайтнерийн хэлснээр “Женерал Моторс” дампуурлын хуулиар дахин хөл дээрээ босох боломжтой аж. Уг компани улсын төсвөөс 13.5 тэрбум ам.доллар авсан төдийгүй дахин 16 тэрбум ам.долларын тусламж хүсээд байгаа юм.

Дурын нийтлэл

  • random image
    Жолооны багш нараас шалгалт авна
  • 89629702
    Шинэ жолооч нарт өгөх зөвлөгөө
  • 330283_11_preview
    Алонсо Феррарид
  • random image
    Жолооч нарын идэвхи муу байна

0 Comments on ““Женерал Моторс” дампуурлаа зарлана”

Leave a Comment