“Fortwo” машин АНУ-д хүчээ авч байна
“Smart” компанийн “Fortwo” машин АНУ-д борлуулалтаараа тэргүүлж эхэлжээ. Түлшний үнэ 3 ам.доллар давсан тул хэрэглэгчид аль болох шатахуун бага зарцуудаг машин сонирхох болсон гэнэ. Иймээс хамгийн тохиромжтой машин нь турбо-дизель хөдөлгүүр болон ногоон түлшээр ажилладаг машин моодонд орж байгаа аж. Харин “Fortwo” нь эдгээрийн аль нь ч биш гэнэ. Ердөө 1804 паундын жинтэй тус машин нэгхэн литрийн багтаамжтай хөдөлгүүртэй бөгөөд нэг галлон түлшээр хотын замд 33 миль, хурдны замд 40 миль зам туулах чадвартай ажээ.
2008 онд тус компани 25 мянган ширхэг “Fortwo”-г худалдаалах аж. Үнэ нь 14,235 ам.доллар бөгөөд үүнд тээврийн төлбөр ч багтсан байгаа аж.
332 total views, 1 today


