“Формула-1″-ийн 2009 оны улирлын уралдаан, тэмцээн эхлэх гэж буйтай холбогдуулан FIA-raac онооны шинэ системийг танилцуулсан байна. Уг системийн дагуу 2009 оны “Формула-1″-ийн дэлхийн аварга тамирчин нь хамгийн олон гараанд тэргүүлсэн тамирчин байх юм.
Тодруулбал, 2009 оны “Формула-1″-ийн хамгийн олон Гран при тэмцээнд түрүүлсэн тамирчин дэлхийн аваргын цом хүртэх бөгөөд хэрэв хоёр тамирчны ялалтын тоо тэнцсэн тохиолдолд одоо ашиглаж буй онооны системийг ашиглан хэн их оноотой нь аваргын титэм хүртэх ажээ. Бусад шагналт байрын эздийг тамирчдыг тодруулахдаа ч одоогийн системийг ашиглах юм байна.
“Формула-1″-ийн багуудын зүгээс нэг гарааны үеэр нэг, хоёр болон гуравдугаар байрт шалгарсан тамирчдад 12, ес ба долоон оноо өгдөг зарчмыг өөрчлөх санал тавьсан ч Дэлхийн мотоспортын зөвлөл татгалзсан хариу өгчээ. Хэрэв дээрх дүрмийн өөрчлөлт өнгөрсөн жилээс эхлэн мөрдөгдсөн бол Фелипе Масса 2008 онд нэг онооны давамгайллаар Льюис Хэмильтонг ардаа орхиж, “Формула-1″-ийн дэлхийн аваргын цом хүртэх байсан юм.
Өнөөдрийн Монгол





0 Comments on ““Формула-1″-ийн дүрэмд өөрчлөлт оров”
Leave a Comment