Асаа.МН Rotating Header Image

”BMW” шилдэг экстьерер дизайнтай брэндээр тодорчээ

Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компанийн удирдлага санхүүгийн хямралд өртөөд буй энэ хүнд цаг үед компанийн нөхцөл байдалд тааламжтай нөлөө үзүүлэхүйц үнэлгээ авчээ. 2009 оны Brand Image Awards-аас тус компанийн автомашинууд гурван шагнал хүртсэн байна. Баварияд төвтэй “BMW”-гийн автомашинууд “Шилдэг үзүүлэлттэй брэнд”, “Хамгийн аятайхан брэнд” болон “Шилдэг экстьерер дизайнтай брэнд” номинацид тэргүүлсэн бол компанийн гол өрсөлдөгчдийн нэг “Mercedes Benz” “Хамгийн нэр хүндтэй брэнд”-ээр тодорсон байна. Түүнчлэн Америкийн “Ford” “Хамгийн их борлуулалттай брэнд”, “Cadillac” “Шилдэг интерьер дизайнтай брэнд” болон “Хамгийн тухлаг брэнд” шагналын эзэн болжээ. Харин Японы автомашин үйлдвэрлэгчид мөн гурван шагнал хүртсэн юм. Тодруулбал, “Nissan” корпораци “Энгийн автомашины шилдэг дизайн”, “Toyota” “Шилдэг чанар” болон “Гэр бүлийнхний таашаалд нийцсэн брэнд”-ээр тодорсон байна.

news.mn

Дурын нийтлэл

  • random image
    Италийн цагдаа нар Lamborghini Gallardo унана
  • random image
    Лаазаар хийсэн машин
  • mitsubishi_gdi
    Mitsubishi GDI хөдөлгүүрт үүсч болох доголдлууд
  • random image
    Renault Sandero Sand'up

0 Comments on “”BMW” шилдэг экстьерер дизайнтай брэндээр тодорчээ”

Leave a Comment