Олон улсын RESALE–2009 Үзэсгэлэн худалдаа
Ашигласан машин, тоног төхөөрөмжийн Олон улсын RESALE–2009 Үзэсгэлэн худалдаа 2009 оны 4 сарын 22-24 өдрүүдэд ХБНГУ-ын Карлсруэ хотод зохион байгуулагдана. Тус үзэсгэлэнгийн үеэр АНУ, Европын Холбооны улс орнууд болон Австрали, ОХУ, Украин болон бусад хөгжингүй улсын үйлдвэрийн байгууллагуудад ашиглагдаж байгаа үйлдвэрийн бүх чиглэлийн машин, тоног төхөөрөмжийг хямд үнээр худалддаг онцлогтой юм.
Олон улсын RESALE үзэсгэлэнгийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч Эс ЭС Эм Жи компани нь тус үзэсгэлэнг сонирхож, үзэсгэлэнд тавигдах машин, тоног төхөөрөмжийг худалдаж авах, үзэсгэлэнд оролцох Монголын бизнес эрхлэгчдэд мэдээлэл хайж олох, түншлэл тогтоох, гэрээ хэлцэл хийх, материал орчуулах, ХБНГУ-д зорчих виз авах, онгоцны тийз, зочид буудал захиалах, үзэсгэлэнгийн үеэр орчуулга хийх болон бусад үйлчилгээ үзүүлдэг. 2008 онд Тус компанийн шугамаар RESALE–н үзэсгэлэнд Монголын нэртэй хоёр компанийн төлөөлөгчид оролцоод ирсэн.
RESALE – 2009–д дараах чиглэлийн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж тавигдана:
- метал боловсруулах
- мод боловсруулах
- пластмас, каучук боловсруулах
- савалгаа баглаан
- хүнсний үйлдвэр
- сүлжмэлийн үйлдвэр
- хэвлэл, хувилах, цаас боловсруулалт
- харилцаа холбоо, компьютер
- эмнэлэгийн техник
- төрөл бүрийн технологи
- ачаа тэвээрлэлт, өргөлт, суурь тоног төхөөрөмж
- робот, автоматжуулалтын техник
- хэмжилтийн техник
- эрчим хүч, дулааны зохицуулалт
- хими, эм бэлдмэлийн үйлдвэр
- хаягдал боловсруулалт
- барилга, тохижуулалт г.м.
RESALE – 2009 үзэсгэлэнд оролцох урилга авахад шаардлагатай анкет:
|
1 |
Компанийн нэр |
|
|
2 |
Урилга авах хүний нэр |
|
|
3 |
Урилга авах хүний гадаад паспортын дугаар |
|
|
4 |
Компанийн улсын бүртгэл, регистрийн дугаар |
|
|
5 |
Компанийн албан ёсны шуудангийн хаяг, утас, факс, и-мэйл хаяг |
|
|
6 |
Үйл ажиллагааны чиглэл, эхэлсэн он |
|
|
7 |
Сонирхож буй машин, тоног төхөөрөмжийн төрөл |
|
|
8 |
Компанийн сүүлийн 1-3 жилийн санхүүгийн тайлангийн мэдээлэл, тодорхойлолт, банкны хуулга |
|
Саналын дагуу хайлт хийх болон урилга авах үйлчилгээний хөлс 50 евро.
ХҮСЭЛТИЙГ 2009 оны 3 сарын 15 ХҮРТЭЛ ХҮЛЭЭЖ АВНА
Мэдээлэл авах, холбоо барих и-мэйл, утас:
http://www.resale-germany.mn
mgl_germany_consulting@yahoo.com
211 total views, 1 today

