Нэгдүгээр эгнээнд зогссон жолоочийн эрхийг хоёр жилээр хасна
Нийслэлийн авто замыг түгжрэлгүй болгох зорилгоор Замын цагдаагийн газрын даргын 150 тоот тушаал гарч өнгөрсөн арванхоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд зөвхөн Баянгол дүүргийн хэмжээнд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нэгдүгээр эгнээнд зогссон 1065 зөрчил гарсан байна. Тухай бүрт нь тус дүүргийн замын цагдаагийн тасаг зөрчил гаргасан жолоочийн улсын дугаарыг нь хурааж, 10 хүртэлх мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч байсан ч зөрчил гаргах жолоочийн тоо буурахгүй байсан аж.
Тиймээс өчигдрөөс эхлэн дээрх зөрчлүүдийг гаргасан жолоочийн эрхийг хоёр жилээр хасаж эхэллээ. Өчигдрийн байдлаар Баянгол дүүргийн замын цагдаагийн тасагт нэгдүгээр эгнээнд машинаа тавьсан 30 гаруй жолооч журамлагдсан бөгөөд хууль, дүрмийн дагуу эрхийг нь хасахаар боллоо.
Энэ талаар Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгийн Олон нийттэй харилцах албаны байцаагч, цагдаагийн ахмад Л.Амаржаргалаас тодрууллаа.
-150 тоот тушаал гарснаас хойш иргэдийн зөрчил гаргах байдал буурсан уу?
-Жолооч нар их ухамсар муутай хүмүүс юм. 150 дугаар тогтоол гараад нэгдүгээр эгнээнд зогсохыг хориглочихоод байхад хаа хамаагүй газарт машинаа зогсоосон жолооч нар аваарын гэрлээ асаачихаад зогсоод байдаг. Юу болсныг нь асуухаар “Хүн хүлээж байна” гэдэг. Жолооч бүр нарийхан авто зам дээр удаан зогссоноос түгжрэл үүсэх шалтгаан болдог.
-Өдөр бүр ойролцоогоор хичнээн зөрчил гарч байна вэ?
-Баярын өдрүүдэд 30 хол давсан зөрчил гардаг. Зөвхөн манай дүүргийн хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар согтуугаар жолоо барьсан 100 жолоочийг саатуулаад байна. Хэрэв тэднийг цаг тухайд нь журамлаагүй бол өнөөдөр хичнээн хүний амь сүйдэж, хэдэн ч ар гэр хагацал үзэх байсан юм билээ. Удахгүй цэргийн баяр болно. Бид эртнээс арга хэмжээ авч 150 дугаар тушаалыг хэрэгжүүлж байна.
Нийгмийн толь
408 total views, 1 today


uuu aimar ! gehdee ter in ch zuw l duu odoo mongold parkinii business ehelwel ch hehe