Автомашин хулгайлах нь ихэслээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд хулгайн гэмт хэрэг, тэр дундаа автомашин хулгайлсан хэрэг цөөнгүй гарчээ. энэ сарын 6-7-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн VI хорооны иргэн Г-ийн мөнгөлөг өнгөтэй “Эксел” маркийн машиныг хулгайлан унаж яваад Сонгинохайрхан дүүргийн IX хороонд айлын хашаа мөргүүлэн орхисныг олжээ.
Мөн өнгөрсөн бямба гаригт Сонгинохайрхан дүүргийн IX хороонд айлын хашааг “Fronter” маркийн автомашинаар мөргөж машинаа орхиод зугтсаныг шалгахад иргэн Б-ийн машиныг тус дүүргийн нутаг Баянхшошууны “Жанцан” дэлгүүрийн орчмоос хулгайлсан байжээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Б-ийн “Хьюндай” маркийн автомашиныг гэрийнх нь гаднаас, тус дүүргийн II хороо, Орбитын гудамжинд оршин суух иргэн Т-ийн өвлийн амбаарт байсан “Эксел”-ийг хулгайлсан байна. Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг “Wenzhou” ресторанаар үйлчлүүлж байсан иргэн З-ын “Тоёото Королла” маркийн автомашиныг хулгайлсан гэмт этгээдүүд олдоогүй байна.
Гэмт этгээдүүд автомашины шил, цонхыг нь хагалах, хаалгыг нь хөших аргаар хулгайлж байгаад жолооч, автомашин эзэмшигчид анхаарч, тээврийн хэрэгсэлээ харуул хамгаалалтгүй газар орхихгүй байх, дохиолол тавихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
gogo.mn
234 total views, 1 today

