“Автомашины аж Үйлдвэрийн хөгжлийн асуудал-2008″ сэдэвт олон улсын зөвлөлгөөн дээр БНХАУ-ын Автомашины аж Үйлдвэрийн холбооны дэд дарга Дун Ян, “Хятадад нээлттэй хаалганы бодлого явуулж эхэлсэн цаг хугацаанд БНХАУ дахь автомашины Үйлдвэр дэлхийн автомашины аж Үйлдвэрийн нэг гол хэсэг болж, дэлхийн ертөнцөд Хятадын нээлттэй бодлого нэг тод жишээ юм гэж онцолж хэлсэн байна.
Энэ сарын 22-28-ны өдрҮҮдэд Бээжин хотын олон улсын Үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдаж байгаа “Автосалон-2008″ олон улсын 10 дахь удаагийн Үзэсгэлэнгийн нээлтэнд зориулж тэрбээр ийнхҮҮ тэмдэглэсэн аж.
Одоогоос 30 жилийн өмнө Үндэстэн дамжсан корпораци Хятадын зах зээлд гарч эхэлж, хятадын компаниудтай хамтарсан хэд хэдэн Үйлдвэр байгуулсан байдаг. Эдгээр ҮйлдвэрҮҮд Хятад дахь автомашины Үйлдвэрийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд ҮҮнийн Үр дҮнд дотоодын ҮйлдвэрҮҮдийн техникийн тҮвшин болон менежментийн удирдлага эрс сайжирсан гэж Үздэг аж.
Манай өмнөд хөршид сҮҮлийн жилҮҮдэд автомашины эрэлт хэрэгцээ болоод худалдааны өсөлт эрс нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар Хятад улс автомашины Үйлдвэрлэлээр гуравт, харин автомашины зах зээлийн хэмжээгээрээ дэлхийд хоёрт явна. Өнгөрсөн онд Хятадад 8.888 сая автомашин Үйлдвэрлэсэн бол энэ жил тоогоо 10 саяд хҮргэнэ гэж эдийн засагчид нь тооцоолжээ.
SOURCE: Business Times





0 Comments on “Хятадын автомашины өсөлт”
Leave a Comment