Асаа.МН Rotating Header Image

Ямбий авто машинтай бол Улаанбаатарыг зорих хэрэггvй

Замын цагдаагийн газрын даргын 2008 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гаргасан 151 дүгээр тушаалаар өнгө үзэмжгүй, иж бүрдэл дутуу, өөрөөр хэлбэл ард, урд буфэргүй, крылогүй, хаалга нь будаггүй буюу алаг цоохор, гэрэл дохиогоо скочдсон, анивчдаггүй гэрэл дохиотой, хонхойсон болон будаг ховхорсон хэмжээ нь нэг дицметр талбай буюу түүнээс дээш газарт байх зэргээр техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон. Мөн ажлын тоормозны систем алдагдсан, хол ойрын гэрэл байхгүй буюу тусгалын тохироо алдагдсан, зам тээврийн осолд орсны улмаас ноцтой эвдрэл гэмтэлтэй болсон, ялгаруулж буй утаа харьцангуй их байгаа нь илэрхий мэдэгдэж байгаа тээврийн хэрэгслийг бүрэн бус гэсэн үндэслэлээр улсын дугаарын тэмдгийг нь хурааж байгаа.

Энэ талаар иргэд нэлээн сайн мэдээлэлтэй болсон байх гэж бодож байна. Ялангуяа Улаанбаатар хотын жолооч нар, авто машинтай иргэдэд энэ мэдээлэл нэлээн хүрчээ. Ерөнхийдөө ямбий авто машиныг 151 тоот тушаалаар журамлаж байгаа гэж иргэд мэддэг болж, Тэр хэрээрээ авто машинаа засч, сэлбэж, өнгө үзэмжид нь анхаардаг болсон байна.

Харин орон нутагт энэ байдал төдийлөн хангалттай биш байгаа. Тиймээс орон нутагт ч гэсэн бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хориглох ажлыг ЗЦГ-аас эрчимжүүлж байна. Тухайлбал орон нутгийн бүрэн бус тээврийн хэрэгслийг Улаанбаатар луу оруулахгүй байгаа. Товчоод дээр ажиллаж байгаа Замын цагдаагийн албан хаагч орон нутгийн бүрэн бус тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдгийг хурааж аваад, тухайн тээврийн хэрэгслийг хотруу оруулахгүй, мөн хөдөлгөөнд оролцуулахыг хориглож байгаа гэнэ.

Тиймээс орон нутгийн авто машинтай иргэд хэрвээ Улаанбаатар луу авто машинаараа ачаа тээвэрлэж, зорчигч тээвэрлэж ирэх гэж байгаа бол авто машиныхаа бүрэн бүтэн байдалд анхаарч, стандартад нийцсэн тээврийн хэрэгсэлтэй хотын хөдөлгөөнд оролцох ёстой гэдгийг албаныхан хэлж байна.

SOURCE: olloo.mn

Дурын нийтлэл

  • 90831m1_zellweger_b_gr_02
    Рэнэ Зэлвэгэр осолд оржээ
  • random image
    Renault Laguna Coupe
  • random image
    Замын цагдаа нарын тал хувь нь ямар нэгэн өвчтэй
  • 150985871
    Аваар...

2 Comments on “Ямбий авто машинтай бол Улаанбаатарыг зорих хэрэггvй”

  1. #1 badka
    on Jan 27th, 2009 at 17:36

    Padan xar utaa xayaldag mikro nuudiig tsoolox bolomjtoi bolox nee.

  2. #2 Ayushmaa
    on Jan 29th, 2009 at 22:47

    MPG-GAP BUTEEGDEHUUN NI* SHATAHUUNIIG 15-28% BODITOOR HEMNENE *UTAANII HORT HIIG 95% BUURUULNA *MOTORIIN EDELGEEG URTASGANA *ASAAH SISTEMIIN AJILIIG SAIJRUULNA *HURD HUCHIIG NEMDEG GEH ZEREG GAIHALTAI UR DUNG UZUULDEG ANUgiin BUTEEGDEHUUNIIG ZARNA MUN ZAHIALGA AWNA BIZNES HIIH HUMUUSTEI HAMTARCH AJILLANA 99131596 benzin shatahuuniig dutuu shataltgui ajiluulahad mashinaas hort utaa garahgui bolno bas benzinee hemnene motoriin ed angid edelgee urtasana ta hereglej eheleh heregtei

Leave a Comment