“Formula 1″-ийн 2009 оны уралдаанд автомашинаа албан ёсоор танилцуулах анхны баг нь Ferrari боллоо. Энэ сарын 12-ид Италийн Маранелло хотноо байрлах төв байрандаа Ferrari 2009 оны “Formula 1″-ийн хурдан хүлгээ танилцуулах гэнэ. 2008 оны аваргын титмийн төлөө McLaren багийн нисгэгч Луйс Хэмильтонд ганцхан оноогоор ялагдсан Фелипе Масса энэ үеэр Ferrari Fiorano-гийн жолооны ард суух ажээ. McLaren багийн хувьд энэ сарын 16-нд, харин Toyota өмнөх өдөр нь, Renault, Williams болои BMW Sauber нар дараачийн долоо хоногт шинэ автомашинаа танилцуулах юм байна.
Харин Red Bull өнгөрсөн даваа гаригт мэдэгдэл хийж, шинэ улирлын уралдаанд өрсөлдөх төмөр хүлгээ харьцангуй хожуу буюу ирэх сарын 9-нд олны өмнө ил гаргах болсноо зарлажээ. Уралдаанд оролцох бүх багууд 2009 оны шинэ дүрмийн дагуу автомашинаа шинэчилсэн байх ёстой ажээ. Урд талын салхи зүсэгч нь өмнөхөөс намхан, өргөн, харин ард талынх нь арай өндөр, нарийн байх ёстой гэнэ. Түүнчлэн засч янзлаагүй, мөлгөр дугуйтай байх юм. Ferrari ирэх долоо хоногт танилцуулах 2009 оны автомашинтайгаа гуравдугаар сарын 29-ний Австралийн Гран прид өрсөлдөх бөгөөд Мелбурний тэмцээнээс өмнө нэмэлт засварыг хийсэн байх учиртай.






on Jan 9th, 2009 at 01:34
damn laitai sport shuu
on Jan 9th, 2009 at 01:39
zaluusaa forumtai bolooroi humuus ih oroh baih… bas sain medeelel beldej baigaad tnx