Welcome, visitor! [ Register | Loginrss

Хальтиргаатай замд машин жолоодохуй

| Мэдээ мэдээлэл | 2008/12/26

Замын нөхцөл байдал нь авто машины ашиглалтад нөлөөлөхөөс гадна, жолоочийн бие болон сэтгэл зүйд асар их нөлөөлдөг. Эвдрэл, тэгш биш байдал, дэржигнүүр өгсүүр, уруу, хальтиргаа зэрэг янз бүрийн хүндрэлтэй нөхцлүүд нь замын хөдөлгөөнийг үнэлж дүгнэхэд хүндрэл учруулаад зогсохгүй жолоочийн сэтгэл зүйд ихээхэн сөрөг нөлөөтэй ажээ. Замын нөхцөл хүндрэлтэй байх нь жолоочийг амархан ядрааж, бухимдуулж улмаар аюулд хүргэж болдгийг Герман улсын эрдэмтэн Дитер Клебельсберг нотолсон байна. Нэг жилд гарч байгаа зам тээврийн ослын 20 орчим хувь нь замын эвдрэлээс, 49.6 хувь нь нойтон болон хальтиргаатай нөхцлөөс үүдэлтэй гэж олон улсын судлаачид үзжээ. 

Хальтиргаатай нөхцөлд авто машины тоормосны зам 3-4 дахин ихэсч, мөстсөн нөхцөлд авто машины дугуй замтай барьцалдах хүч 5 дахин багасдаг. Тухайлбал, 50 км цагийн хурдтай явж байсан авто машины тоормосны зам тэгш хуурай асфальт замд 20 метр байсан бол нойтон замд 50 метр, цастайд 60 метр, мөстсөн бол 120 метр болж тус, тус өсдөг ажээ.

Өөрөөр хэлбэл, жолоочийн өлмий тоормосны дөрөөн дээр хүрснээс хойш 120 метр зам туулаад авто машин зогсоно гэсэн үг юм. Зам, дугуй хоёрын барьцалт нь тээврийн хэрэгслийн хурд, дугуй эдлэгдсэн хугацаа, хээний чанар, зорчих хэсгийн гадаргуугийн байдал зэргээс ихээхэн хамааралтай.

Замын хальтиргаатай хэсэгт авцуулах холбоог салгаж, огцом тоормослох, жолооны хүрдийг огцом эргүүлэх нь шарвах гол шалтгаан болно. Авто машины шарвах хөдөлгөөн гэнэт болдог. Бүр өчүүхэн төдий огцом хөдөлгөөн нь алдаа болж бусдыг эсрэг урсгал руу шахаж оруулах юмуу замаас гаргадаг гэдгийг санах хэрэгтэй. Авто машины шарвах үйлдлийг жолооны хүрдээр залруулдаг. Шарвах үед сандрах хэрэггүй, жолооны хүрдийг шарваж байгаа тал руу нь эргүүлээрэй. Шарвалтыг засахад тоормос хэрэггүй гэж хэлэхэд болно. Тоормос гишгэсэн үед жолооны хүрдийг яаж ч эргүүлээд нэмэргүй, авто машин чигээ өөрчлөхгүй гулсана. Үүнийг тайлбарлах маш энгийн жишээ бол мөсөн дээр гулгах. Хөлийн тавхайн байрлалаас хамаарч гулсах чиг өөрчлөгдөхгүй. Тоормос гишгэсэн үед авто машины гулсах хөдөлгөөн яг үүнтэй адил юм. Харин тоормос гишгэхээ болих үед дугуй эргэх хөдөлгөөнд орох тул жолооны хүрдний байрлалаас хамаарч, авто машины чиг өөрчлөгдөнө. Хальтиргаатай замд хөдөлгөөн эхлэх нь бас нэг бэрхшээл юм. Энэ бэрхшээлийг давахын тулд бага зэрэг онолдох шаардлага гарч байна.

Авто машиныг хөдөлгөхөд зүтгэх хүчний хэмжээ нь дугуйн дороос тулах хүч, барьцалтын коффицент хоёрын үржвэрээс их байх, зогсох үед зүтгэх хүч нь барьцалтын хүчнээс бага байх шаардлагатай. Энэ харьцаа алдагдвал авто машин шарвах буюу дороо хий эргэдэг. Хальтиргаатай замд хөдөлгөөн эхлэхэд хамгийн гол нь “Хөдөлгүүр – авцуулах холбоо – дугуй зам” гэсэн системд хий эргэх нөхцөл бүрдүүлэхгүй байх явдал. Ингэхийн тулд авцуулах холбоог яг залгагдах агшинд /үрэлтийн момент нь эсэргүүцлийн моменттой тэнцэх үе/ түүний дөрөөг аажмаар авах буюу холимогийн дөрөөг үл ялиг буцаах шаардлагатай. Мөн араа хүндрэх тусам дугуйн эргэлтийн момент их байх тул туршлагатай жолооч аль болох хөнгөн араагаар хөдлөхийг хичээдэг. Дээрх, онолын болон практик аргуудыг эзэмшвэл хэр баргийн хальтиргаатай замд төвөггүйхэн хөдлөх боломжтой.

Аюулгүй байдал нь олон хүчин зүйлээс хамааралтай байдаг учир цоо шинэ дугуйнд ч 100 хувь найдах хэрэггүй. Гэхдээ хальтиргаатай замд аюулгүй байдлыг хангахад дугуй хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Замд гарахын өмнө дугуйн хээ, чанар, хийн даралтын хэмжээг үзэхэд ер илүүдэхгүй. Чанар муутай, хээ нь элэгдсэн дугуйн барьцалдах чадвар сул байдаг тул аюулд хүргэж болно.

Сүүлийн үед жолооч нар хадаастай дугуйг хэрэглэх болсон нь сайшаалтай. Гэвч ингэснээр аюулгүй байдал бүрэн хангагдахгүй нь харамсалтай. Хадаастай дугуйг 1960 онд туршиж үзэхэд асфальт, бетон замын гадаргууг ихээхэн гэмтээж, ийм дугуйтай машины араас өөр тээврийн хэрэгсэл мөргөх тохиолдол багагүй гарч байжээ. Мөн ийм дугуйтай авто машины тоормосны зам мөсөн дээр 20-25 хувь, цасан дээр 5-10 хувиар буурдаг болохыг эрдэмтэд тогтоогоод хадаастай дугуйг зам мөстсөн буюу цастай үед хэрэглэх нь тохиромжтой гэж үзжээ.

Зам тээврийн осол гарах, түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлүүдийн эхэнд “Хурд”-ыг онцолж болно. Хальтиргаатай замд өндөр хурд их аюул дагуулна. Учир нь тэгш хуурай асфальт замын барьцалтын коэффицент 0.6-0.8 байдаг бол цастайд 0.2, мөстэйд 0.1 байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд, “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасан. Гэтэл хальтиргаатай замд өндөр хурдтай явснаар тээврийн хэрэгслийг зогсооход цаг хугацааны болон орон зайн боломжгүй болж, Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Хурд хэт бага байх нь орчин үеийн замын хөдөлгөөний шаардлагад төдийлөн нийцээд байдаггүй ч Монгол Улсын нөхцөлд, тэр тусам хальтиргаатай замд нэг их муу зүйл биш бизээ. Ромын зохиолч, улс төрч Плиний “Гүйж яваа хүн л унадаг. Мөлхөж байгаа хүн унадаггүй” гэсэн үг байдаг. Тэгвэл “мөлхөж” байгаа жолооч осолд төдийлөн холбогдоод байдаггүй шиг санагдана.

SOURCE: stop.mn

No Tags

441 total views, 1 today

One Response to “Хальтиргаатай замд машин жолоодохуй”

  1. Amurang on 2008/12/30 @ 13:36

Leave a Reply