Welcome, visitor! [ Register | Loginrss

Жолооч нарын зам тээврийн осол, хэрэг гаргадаг шалтгаанууд

| Мэдээ мэдээлэл | 2008/12/26

Зам тээврийн осол гаргаж байгаа гол хүчин зүйл нь жолооч нарын анхаарал болгоомжгүйгээс болдог. Замын цагдаагийн газар ирж байгаа ослын дуудлага нь дараах шалтгаануудаас болж үйлдэгдсэн байх нь дийлэнх байдаг байна. Тиймээс жолооч нар дараах зөрчлүүдийг гаргахгүй байхад анхаарвал осол, аваараас урдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Жолооч нарын зам тээврийн осол, хэрэг гаргадаг гол шалтгаанууд…

  • Хажуу хоорондын зай зөв сонгож яваагүйгээс
  • Зүүн гар тийш эргэхдээ өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс
  • Эгнээ байр буруу эзэлснээс
  • Аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийгээгүйгээс
  • Гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс
  • Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалга нээхийг хориглоно гэснийг зөрчсөнөөс
  • Хөдөлгөөний чиг өөрчлөхдөө бусдын хөдөлгөөнд саад учруулснаас
  • Адил замын уулзварт баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгслийг урдчилан өнгөрүүлээгүйгээс
  • Хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүйгээс
  • Үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслээ зогсоохдоо анхааруулах дохио тэмдэг тавиагүйгээс
  • Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс
  • Эсрэг урсгалд орсноос
  • Хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаагүйгээс
  • Гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийснээс
  • Огцом тооромзолсноос
  • Гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өнгөрүүлээгүйгээс
  • Хөдөлгөөнд оролцохдоо бусдад аюул хохирол, осолтой байдал бий болгохгүйгээр зорчиж чадаагүйгээс
  • Зохицуулагчийн дохио зөрчсөнөөс
  • Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явснаас
  • Гэрэл дохио зөрчсөнөөс
  • Байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ явсан машинд зам тавьж өгөөгүйгээс
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явснаас
  • Саадыг тойрон гарахдаа өөдөөс явсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс
  • Үргэлжилсэн шугам давж эргэснээс
  • 3.4 тэмдэг зөрчсөнөөс
  • Ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүйгээс
  • Хурд хэтрүүлснээс

No Tags

665 total views, 1 today

  

Leave a Reply