Welcome, visitor! [ Register | Loginrss

Автомашинд эвдрэлээс үл хамааран хийх техник үйлчилгэ

| Мэдээ мэдээлэл | 2008/03/21

car_fixingХүнд нөхцөлд (чиргүүлтэй, тоосорхог замаар явах, бага температуртай 0-с бага хэмд, богино зайнд байнга явах 6 км-с бага) хийгдэх үйлчилгээнүүдийн хугацаа 2 дахин богиносно. Мөн 35-с дээш хэм халуунд буюу уулархаг бүсэд эсвэл чиргүүл чирдэг бол автомат хурдны хайрцагны шингэнийг 25.000 км тутамд солих шаардлагатай.

400 км тутамд буюу 7 хоног бүр хийгдэх үйлчилгээнүүд

- Хөдөлгүүрийн шингэний түвшинг шалгах

- хөдөлгүүрийн тос

- хөргөлтийн шингэн

- Шил арчигчийн шингэний саван дахь шингэн

- Тоормосны хүчлүүрийн саван дахь шингэн

- Салгагч диск (конс)–ны аппаратын саван дахь шингэн

- Рулийн гидр өсгөгчний насосны саван дахь шингэн

- Дугуйн хий болон дугуйн чанар байдлыг шалгах

5.000 км тутамд буюу 2-3 сард хийгдэх үйлчилгээнүүд

- Автомат хурдны хайрцагны болон рулийн гидр өсгөгчийн шингэний хэмжээг шалгах

- Агаар шүүгчийн элементийг цэвэрлэх

- Хөдөлгүүрийн тос, тосны шүүрийг солих

12.500 км тутамд буюу 6 сард хийгдэх үйлчилгээнүүд

- Аккумляторын батарейг шалгуулах (шаардлагатай тохиолдолд үйлчилгээ хийлгэх)

- Хөргөлтийн систем шалгах

- Хөдөлгүүрийн хэсгийн резин шланкуудыг шалгах (шаардлагатай тохиолдолд солих)

- Дугуйн байрлалыг сольж тавих

- Шил арчигчийн сойзыг шалгаж солих

- Тулгуур болон рулийн бөмбөлгөн холбоосуудыг шалгах

- Тэнхлэг, кузовын эд ангиудын тосолгоо хийх

- Кардан гол, чагтан гол шалгах, тослох

- Гарах хоолойн (яндан) системийг шалгах

- Хурдны хайрцаг болон урд хойд редукторын тосны түвшинг шалгах

- Аюулгүйн бүс шалгах

- Хөдөлгүүрийн сул эргэлтийг шалгах

25.000 км тутамд буюу 12 сард хийгдэх үйлчилгээнүүд

- 12.500 км тутамд буюу 6 сард хийгдэх үйлчилгээнүүд

- Хагас голын хамгаалалт резин (бултай шарикны) шалгах

- Агаар шүүгчийн элемент солих

- Хөдөлгүүрийн агрегатуудын ремень дамжуулгыг шалгах

- Түлшний системийг шалгах

- Тоормос шалгах

- Амортизатор, амортизаторын втулка резин, пүрш шалгах

- Дискэн холбоосны гишгүүр (педали)-г шалгаж тохируулах

50.000 км тутамд буюу 24 сард хийгдэх үйлчилгээнүүд

- 25.000 км тутамд буюу 6 сард хийгдэх үйлчилгээнүүд.

- Асаалтын очлуур (свеча) солих

- Клапангийн зай шалгаж тохируулах

- Бензин шүүр солих

- Өндөр хүчдэлийн утаснууд болон хуваарилагч, бегунокийн тагийг шалгах

- Хөргөлтийн системийг угааж шингэнийг солих

- Урд дугуйн стуфцний тосыг солих

- Автомат хурдны хайрцагны шингэнийг угааж солих

- Хурдны хайрцагны тосыг солих

- Редукторын тосыг солих

100.000 км тутамд хийгдэх үйлчилгээнүүд

- Бензинй ууршилт татагч системийг шалгах

- Рециркуляцийн клапан шалгах

- Духны ремень солих

- Урд хойд тэнхлэгийн болон гарны, татуурганы втулка резинүүдийг шалгах,

шаардлагатай тохиолдолд солих.

130.000 км тутамд хийгдэх үйлчилгээнүүд

- Кислородын датчик солих

Хүнд нөхцөлд (чиргүүлтэй, тоосорхог замаар явах, бага температуртай 0-с бага хэмд, богино зайнд байнга явах 6 км-с бага) хийгдэх үйлчилгээнүүдийн хугацаа 2 дахин богиносно. Мөн 35-с дээш хэм халуунд буюу уулархаг бүсэд эсвэл чиргүүл чирдэг бол автомат хурдны хайрцагны шингэнийг 25.000 км тутамд солих шаардлагатай.

Альфа Моторс ХХК
4х4 Авто оношлогоо Засварын Төв

No Tags

290 total views, 1 today

  

3 Responses to “Автомашинд эвдрэлээс үл хамааран хийх техник үйлчилгэ”

  1. urjinbadam on 2009/06/05 @ 21:34

    masahinaa onshluulah gesen ym aa

  2. whisky on 2009/11/15 @ 05:54

    za

  3. Anonymous on 2010/02/10 @ 18:59

    http://www.mandah87.bblog.mn tehnikiin blog ta bvhen orood vzeerei mon vnegui zar tavih bolomj

Leave a Reply