Welcome, visitor! [ Register | Loginrss

Шатахуунаа хэмнэхийн тулд яах вэ

| Мэдээ мэдээлэл | 2008/03/13

Машин барих сайхан ч машинтай байх бүр ч хэцүү. Бензин шатахууны үнэ өдөр өдрөөр нэмэгдсээр байна. Ийм үед жолооч та шатахуунаа хэрхэн хэмнэх ташар бодож байгаа байх.

Машин барих сайхан ч машинтай байх бүр ч хэцүү. Бензин шатахууны үнэ өдөр өдрөөр нэмэгдсээр байна. Ийм үед жолооч та шатахуунаа хэрхэн хэмнэх ташар бодож байгаа байх.

Бид энэ удаад жолоо мушгиж, бензин шатааж, өөрөө ч шатаж яваа бүх хүмүүст хэрэг болуужин хэмээн доорхи зөвлөгөөг хургэж байна. Та шатахуунаа хэмнэхийн тулд замын бартаа саад, зогсоол, замын бөглөрөл зэргийг хянаж чаддаг, зогсох хөдлөхдөө илүү явалтаа сайн тооцож, шатахуунаа хэмнэж сурах хэрэгтэй.

Ойрхон зайд машин хөлөглөхийн хэрэг юу байна

Бензинэн хөдөлгүүртэй машинууд өвлийн улиралд илүү их шатахуун зарцуулах болдог. Тэгэхээр энэ үед ойрхон зайд автомашинаар явах гэсний хэрэггүй. Шаардлагатай үед бол машинаа аль болохоор олон асааж унтраахгүй байвал таны шатахууныг бага боловч хэмнэх болно.

Нэг чиглэлд явдаг хүнтэй ханьс

Та найз нөхөд, ах дүүтэйгээ хамт нэг дор ажиллаж, амьдардаг бол машинаа ээлжлэн хэрэглэж болох шүү дээ. Нэг ижил чиглэлд хоёр машин явахаас нэг нь явбал мэдээж хоёр дахин бага шатахуун зарцуулах тооцоо гарч байна. Гол нь найз нөхөдтэйгөө ярьж тохирох л хэрэгтэй байх.

Тээшиндээ илүү ачаа хийсний хэрэггүй

Машиныхаа арын тээшинд хэрэгтэй, хэрэггүй олон зүйл хадгалж явах нь шатахуунаа хайр гамгүй зарцуулж байгаа хэрэг гэнэ. Судлаачдын тооцоолсноор, их ачаа тээштэй явахад 100 километрт 0.6 л бензин илүү зарцуулдаг байна.

Аянд гарахдаа л дээрх ачаагаа тавь

Унаж яваа машиныхаа агаарын эсэргүүцлийг багасгах зорилготой салхины хаалт зэрэг элдэв нэмэлт зүйлс байрлуулах шаардлагагүй. Энэ нь түлшний зарцуулалтыг 10-50 хувиар нэмэгдүүлдэг байна. Хөдөө гадаа явах зайлшгүй шаардлага гарвал яг явахдаа л дугуй, цана, чарга гээд дээврийн ачаагаа ачих хэрэгтэй.

Тос, тослох материалууд ч нөлөөлнө

Түлш, шатахуунаа хэмнэхэд орчин үеийн техник технологийн дэвшилтэт тос, тослох материалууд хэрэглэх нь тустай. Та ийм тос, тослох материалыг байнга хийж машинаа арчилснаар түлшээ зургаан хувь хэмнэх боломжтой гэнэ.

Сайн дугуй худалдаж ав

Сайн дугуйтай бол шатахуунаа ч сайн хэмнэх боломжтой. Дугуйны чанар болон хийн чанга сулын хэмжээнээс шатахууны зарцуулалт ихээхэн хамаардаг. Хий султай дугуй бензинд их үрэлгэн байдаг тул дугуйныхаа хийг байнга шалгаж бай. Шинэ дугуй худалдаж авахдаа чанарт илүү анхаарах хэрэгтэй.

Хөгжим, агааржуулагч, халаагуур түлшинд гарзтай

Машинд суурилуулсан хөгжим, агааржуулагч, халаагуур зэрэг нь ая тухтай орчинг бүрдүүлдэг ч түлш их зарцуулахад нөлөөлдөгаж. Та машиныхаа цахилгаан хэрэгслийг нэгэн зэрэг асаасан үед цаг тутамд 0.8 л бензин түлш илүү зарцуулдаг гэнэ. Учир нь литр бензин зарцуулсны хүчинд киловатт цахилгаан гаргаж, энэ үүсвэрээр цахилгаан хэрэгслүүдээ ажиллуулдгийг санахад илүүдэхгүй болов уу.

No Tags

297 total views, 1 today

  

4 Responses to “Шатахуунаа хэмнэхийн тулд яах вэ”

  1. MPG-GAP BUTEEGDEHUUN NI* SHATAHUUNIIG 15-28% BODITOOR HEMNENE *UTAANII HORT HIIG 95% BUURUULNA *MOTORIIN EDELGEEG URTASGANA *ASAAH SISTEMIIN AJILIIG SAIJRUULNA *HURD HUCHIIG NEMDEG GEH ZEREG GAIHALTAI UR DUNG UZUULDEG ANUgiin BUTEEGDEHUUNIIG ZARNA MUN ZAHIALGA AWNA BIZNES HIIH HUMUUSTEI HAMTARCH AJILLANA 99131596 benzin shatahuuniig dutuu shataltgui ajiluulahad mashinaas hort utaa garahgui bolno bas benzinee hemnene motoriin ed angid edelgee urtasana ta hereglej eheleh heregte

  2. ayumaa on 2009/03/26 @ 20:47

    MPG-CAP bodit benzin hemnegchiig AMERIK aas oruulj irsen zarj borluulj zahialga awch bn Ene ni benzinii chanariig saijruulan 100 % shatalt uusgej utaa tortog bagasgan dogoldol arilgaj tani mashind bodit ur dung medruuleh bolnoo 99131596

  3. Anonymous on 2009/10/03 @ 23:18

    email xayg bn uuu

  4. Anonymous on 2010/02/10 @ 19:01

    http://www.mandah87.bblog.mn tehnikiin blog ta bvhen orood vzeerei mon vnegui zar tavih bolomj

Leave a Reply