Welcome, visitor! [ Register | Loginrss

Өвлийн улиралд автомашинаа хэрхэн арчлах вэ

| Мэдээ мэдээлэл | 2008/02/22

Та өвлийн улиралд гадаа хүйтэнд автомашинаа саадгүй асдаг болгохын тулд дараахь зүйлийг анхаарна уу.

Та өвлийн улиралд гадаа хүйтэнд автомашинаа саадгүй асдаг болгохын тулд дараахь зүйлийг анхаарна уу.

  1. Юуны өмнө улирлын үйлчилгээ болох хөдөлгүүрийнхээ тосыг өвлийн тос, синтетик тосоор солиорой. Энэ төрлийн тос нь +500С –аас -40 0С-д хөдөлгүүрийг саадгүй ажиллуулахаас гадна эдэлгээг уртасгаж өгдөг.
  2. Тос солихтой хамт чанар сайтай тосны шүүр шинээр тавьсан байх шаардлагатай. Энэ нь хүйтний улиралд тосны шүүрээр тос гоожих, цацагдах, хөлрөх үзэгдлээс хамгаална. Тосны түвшин тогтмол байна гэсэн үг. Хэмжээнээсээ бага тостой явснаар хөдөлгүүр эвдэрдэг.
  3. Хөдөлгүүрийн цилиндрийн битүүмжлэлийг сайтар шалгаарай. Битүүмжлэл муутай автомашин нь хүйтэнд байтугай дулаан нөхцөлд ч асахгүй.
  4. Бензин хөдөлгүүртэй автомашинд очлуур буюу свечаны ажиллагаа хэвийн эсэхийг шалга.
  5. Харин дизель хөдөлгүүртэй автомашины хувьд хугацааны реле, халаагчийн ажиллагаа хэвийн байх шаардлагатай. Ажиллагаагүй болсон буюу дутуу ажилладаг халаагчтай автомашин хүйтний улиралд асах нь бараг үгүй.
  6. Автомашинаа асаагаад яаран замд гарахаа түр азна. Усны температурын заалт өстөл 3-5 минут автомашинаа асаалттай нь зогсоогоорой. Энэ нь хөдөлгүүрийн болон каробкийн ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд эдэлгээний хугацааг уртасгадаг.
  7. Автомашинаа гадаа хүйтэнд олон цагаар зогсоодог жолооч та бүхэн боломжтой бол 1-2 цаг тутамд автомашинаа 2-3 минут асааж байвал машиныхаа эдэлгээг уртасгахаас гадна цаг хугацаагаа хэмнэж байна гэсэн үг шүү. Хүйтэн нөхцөлд машин асахгүйгээс болж ямар их хүндрэл, , цаг хугацаа алддагийг та юу эс андах билээ.

Ер нь тэгээд миний автомашин сайн, бүх үйлчилгээгээ хийлгэсэн гээд гадаа зогсоолд хонуулаад олон цагаар зогсоож байхаас зайлсхийх хэрэгтэй шүү. Техник бол мөнхийн эд биш, эвдрэх саатах үе бишгүй л гарна. Байгалийн хууль ч хүчтэй шүү.

“Delta” авто сервисийн ерөнхий инженер Х.Батчулуун

No Tags

380 total views, 1 today

  

2 Responses to “Өвлийн улиралд автомашинаа хэрхэн арчлах вэ”

  1. MPG-GAP BUTEEGDEHUUN NI* SHATAHUUNIIG 15-28% BODITOOR HEMNENE *UTAANII HORT HIIG 95% BUURUULNA *MOTORIIN EDELGEEG URTASGANA *ASAAH SISTEMIIN AJILIIG SAIJRUULNA *HURD HUCHIIG NEMDEG GEH ZEREG GAIHALTAI UR DUNG UZUULDEG ANUgiin BUTEEGDEHUUNIIG ZARNA MUN ZAHIALGA AWNA BIZNES HIIH HUMUUSTEI HAMTARCH AJILLANA 99131596 benzin shatahuuniig dutuu shataltgui ajiluulahad mashinaas hort utaa garahgui bolno bas benzinee hemnene motoriin ed angid edelgee urtasana ta hereglej eheleh heregtei buteegdehuun batalgaatai mongold labortoriin shinjilgeend orson gaduur heregleed ehelsen utaa garaltiig nam zogsooj shatahuuniig mash hemnej bgaa uchir ni manaid hereglegdej bgaa benzin shatahuun her chanartai irdeg we gedeg ni jolooch nart todorhoi bdg – chanar muutai bn, –hemjeendee hurtel yawah chadahgui bn , geh met mash olon berhsheel toochidog bolowch manai jolooch nar bgaagiin ni estoi nuguu oldosonoo hereglej bgaa yum chini yahaw dee gedeg bsn tsag halagdsaan tiim uchir ENE HUU AMERIKIIN BUTEEGDEHUUN BIDEND ID SHIDEE HARUULJ BN AAA 99131596

  2. urgakh.j on 2009/12/07 @ 21:27

    sain baina uu? erhem hunted automashin hereglegchidee. ta buhend negen zuvulguu uguhud uvliin ulirald automashin asah gol undes bol motoriin maslo tani tsartsaagui gol medregchuud ni buyu sensor buren ajilladag baih heregtei. tanii automashin asahad
    1-d. input air sensor
    2-d. engine temperatur sensor
    3-d. air flow sensor
    edgeer buren ajillaj baihad tanii mashin daraal asah bolno

Leave a Reply