Welcome, visitor! [ Register | Loginrss

Түлш хэмнэх зөвлөгөө

| Мэдээ мэдээлэл | 2008/02/22

Бензиний үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа өнөө үед жолооч бүр түлшээ хэрхэн хэмнэх вэ гэж бодож, түлшээ хэмнэх өөр өөрсдийн аргыг хэрэглэж байдаг байх. Бид танд энэ талаар хэд хэдэн зөвлөгөө өгье. Түлшинд бага мөнгө зарцуулах хамгийн эхний арга бол бага түлш иддэг машин худалдаж авах явдал юм.

Бензиний үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа өнөө үед жолооч бүр түлшээ хэрхэн хэмнэх вэ гэж бодож, түлшээ хэмнэх өөр өөрсдийн аргыг хэрэглэж байдаг байх.
 
Бид танд энэ талаар хэд хэдэн зөвлөгөө өгье. Түлшинд бага мөнгө зарцуулах хамгийн эхний арга бол бага түлш иддэг машин худалдаж авах явдал юм.

4 цилиндрт хөдөлгүүртэй машин 6, 8 цилиндртэйг бодвол түлш бага иддэг. Хөнгөн, жижиг оврын машин нь хүнд, том машиныг бодвол түлшинд хэмнэлттэй байдаг. Та бидний өгч буй зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлбэл хэтэвчин дэх хэдийгээ бага боловч хэмнэж чадна.

Хөдөлгүүрийг хий бүү ажиллуул.

Машинаараа хий дэмий бүү сэлгүүц. Машинаа асаасан бол шууд л хөдлө. Ихэнх жолооч нар машинаа асаасны дараа халахыг нь хүлээж хэдэн минут суудаг. Таныг жолоодож байх зуур хөдөлгүүр аяндаа халдаг тул танд үүнийг хүлээж цаг хугацаа, түлшээ барах шаардлага байхгүй.

Намуухан жолоод.

Намуухан, жигд жолоодох нь түлш бага зарцуулдаг. Их хурдтай давхих, гэнэт тоормослох нь түлшийг чинь тэр хэмжээгээр их иднэ. 60 милиэс илүү хурдлах нь түлшээ барахад чинь нөлөөлнө. Намуухан жолоодож, тоормослох нь таны түлшийг хэмнээд зогсохгүй машины эд ангийн эдэлгээг ч бас уртасгадаг гэдгийг сана.

Их ачаа бүү тээ.

Хэрэггүй илүү ачаа машиндаа бүү тээ. Машин дээрх ачаа нь таны түлшийг 5 хувиар хороож байдаг гэдгийг та мэдэх үү? Түүнчлэн агааржуулагч ажиллуулахад ч түлшнээс хумсалж л байдаг. Иймд шаарлагагүй үед агааржуулагчаа унтрааж байгаарай.

Дулаан гражинд хадгал.

Машинаа дулаан гражинд хадгал. Учир нь та машинаа асаах гэж хамаг бензинээ барахгүй бөгөөд таны алтан цаг ч хэмнэгдэнэ. Түүнчлэн машинаар ойр ойрхон газар явж, олон дахин унтрааж асаах нь түлшээ барахын нэг шалтгаан юм.

Ердийн түлш худалдаж ав.

Хэрэв таны машиныг ердийн түлшээр ажилладагаар үйлдвэрлэсэн, заасан бол илүү сайныг бүү худалдаж ав. Илүү сайн түлш авснаар хөдөлгүүрт сайнаар нөлөөлнө гэж байхгүй. Та машиныхаа хэрэглэгчдэд зориулсан гарын авлагатай танилц. Ихэнх машин ердийн түлшээр, зарим нэг машиныг ердийн болон сайн чанарын түлшээр ажиллана гэж бичсэн байдаг. Гэхдээ та түлшээ найдвартай газраас худалдаж аваарай.

Дугуйгаа шалга.

Дугуйныхаа хийг байнга шалга. Муу хийлсэн дугуй нь эргэлдэх гэж бензин их иддэг төдийгүй ийм дугуй хурдан халж, элэгдэх нь хурдан байдаг. Иймд дугуйныхаа хийг сард ядаж нэг удаа шалгаж бай. Дугуйг машинаа асаахаас өмнө шалгадаг. Мөн хол газар аянд гарахын өмнө, дараа заавал шалгаж байгаарай.

Бүрэн машин жолоод.

Бүрэн бус, эвдрэлтэй тээврийн хэрэгсэл түлшний хорогдлыг 10-20% нэмэгдүүлдэг. Бөглөрсөн агаар шүүгч л гэхэд 10 хувиар их түлш зарцуулна. Таны машинаас ер бусын дуу, үнэр, чичиргээ мэдрэгдвэл машинд юу болохгүй байгааг шалгаад үз. Хэрэгтэй гэж үзвэл эд ангийг соль. Ингэх нь түлш хэмнэхээс гадна өөр бусад эд ангийг гэмтэхгүй байх боломжтой.

No Tags

450 total views, 1 today

  

2 Responses to “Түлш хэмнэх зөвлөгөө”

  1. MPG-GAP BUTEEGDEHUUN NI* SHATAHUUNIIG 15-28% BODITOOR HEMNENE *UTAANII HORT HIIG 95% BUURUULNA *MOTORIIN EDELGEEG URTASGANA *ASAAH SISTEMIIN AJILIIG SAIJRUULNA *HURD HUCHIIG NEMDEG GEH ZEREG GAIHALTAI UR DUNG UZUULDEG ANUgiin BUTEEGDEHUUNIIG ZARNA MUN ZAHIALGA AWNA BIZNES HIIH HUMUUSTEI HAMTARCH AJILLANA 99131596 benzin shatahuuniig dutuu shataltgui ajiluulahad mashinaas hort utaa garahgui bolno bas benzinee hemnene motoriin ed angid edelgee urtasana ta hereglej eheleh heregtei buteegdehuun batalgaatai mongold labortoriin shinjilgeend orson gaduur heregleed ehelsen utaa garaltiig nam zogsooj shatahuuniig mash hemnej bgaa uchir ni manaid hereglegdej bgaa benzin shatahuun her chanartai irdeg we gedeg ni jolooch nart todorhoi bdg – chanar muutai bn, –hemjeendee hurtel yawah chadahgui bn , geh met mash olon berhsheel toochidog bolowch manai jolooch nar bgaagiin ni estoi nuguu oldosonoo hereglej bgaa yum chini yahaw dee gedeg bsn tsag halagdsaan tiim uchir ENE HUU AMERIKIIN BUTEEGDEHUUN BIDEND ID SHIDEE HARUULJ BN AAA 99131596

  2. Anonymous on 2010/02/10 @ 19:02

    http://www.mandah87.bblog.mn tehnikiin blog ta bvhen orood vzeerei mon vnegui zar tavih bolomj

Leave a Reply