Welcome, visitor! [ Register | Loginrss

Таны машиныг толь шиг болгоод өгье

| Мэдээ мэдээлэл | 2008/02/22

Бид энэ удаагийнхаа зөвлөгөө буланд автомашины зориулалтын шил арчигчийн шингэн ямар ач холбогдолтой болгох талаар толилуулъя.  
Жолооч нар дулаан цагт автомашиныхаа шил арчигч шингэний саванд ердийн ус хийх тохиолдол маш их байдаг.

Бид энэ удаагийнхаа зөвлөгөө буланд автомашины зориулалтын шил арчигчийн шингэн ямар ач холбогдолтой болгох талаар толилуулъя.
 
Жолооч нар дулаан цагт автомашиныхаа шил арчигч шингэний саванд ердийн ус хийх тохиолдол маш их байдаг.

Бүх төрлийн автомашинд шил угаагч шингэний зориулалтын сав байдаг бөгөөд та бүхэнд ус болон зориулалтын шингэн хийхийн гол ялгааг дор задлан харуулъя.

Ус:

  • ус нь муудаж, шил арчигч шингэний хоолойг зэврүүлдэг.
  • усаар угаахад шилэн дээр тогтсон тоос шорооны ширхэгүүдтэй зууралдаж шилэнд зураас зурчдас үүсгэн, үзэгдэх орчинг муу болгодог.
  • Шил арчигчийн резин хатаж хагардаг
  • Өвлийн улиралд ус нь хөлдөж шингэний савыг эвдэж гэмтээдэг

Шил арчигч шингэн:

  • Найрлагадаа угаагч болон цэвэрлэгч бодис агуулсан байдаг.
  • Зориулалтын шингэн учраас шилийг маш сайн цэвэрлэж, гаднах орчинг илүү тод харагдуулна
  • Шил арчигчийн резинд тэжээл өгдөг учраас хагарч, язруулахгүй зөөллөнө. Ингэж зөөллөснөөр шил арчигчийн резинийг байнга солих шаардлагагүй болох бөгөөд салхины шил цэвэр цэмцгэр байх нөхцөлийг хангах болно.
  • Өвөл зуны гэсэн хоёр янз байдаг ба хоёулаа өөрийн гэсэн үүрэгтэй. Өвлийн шингэн нь хөлдөхгүй тусгай спирт болон химийн бодис агуулсан. Цас болон хөлдөцийг хайлуулах гол үүрэгтэй байдаг ба зуны улиралд зориулагдсан шингэн нь шавар шавхайг арилгах угаагч шингэн илүү агуулсан байдгаараа онцлогтой.

Иймд та бүхэн тухайн улиралд зориулсан шингэнийг зөв хэрэглэвэл илүү үр дүнтэй байх болно.

No Tags

225 total views, 2 today

  

Leave a Reply