Асаа.МН Rotating Header Image

”Chrysler” бүх үйлдвэрлэлээ зогсоов

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч их гурвын нэг “Chrysler LLC” лхагва гаригийн орой мэдэгдэл хийж, дор хаяж нэг сарын хугацаанд АНУ дахь бүх автомашины үйлдвэрлэлээ зогсоож буйгаа зарлалаа. Тус компанийн 30 салбар бүгд баасан гаригийн сүүлчийн ээлж солигдсоны дараа хаалгаа барих бөгөөд 2009 оны нэгдүгээр сарын 19 хүртэл ажилчид ажилдаа эргэж орохгүй гэдэг нь тодорхой болжээ. “Chrysler” компанийн удирдлага ийм арга хэмжээ авах болсон шалтгааныг америкийн худалдан авагчдын чадавхи буурч, борлуулалт эрс удааширсантай холбон тайлбарлав. Компани энгийн үед ч гэсэн арванхоёрдугаар сарын 24-нөөс нэгдүгээр сарын 5-ны хооронд үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоодог бөгөөд харин энэ удаад хугацааг 14 хоногоор сунгажээ.

“Chrysler”-ын хувьд ирэх нэгдүгээр сард үйл ажиллагаагаа түр хугацаагаар завсарлаж буй хоёр дахь томоохон компани болж байна. Өнгөрсөн долоо хоногт “General Motors” 2009 оны эхний улиралд Хойд Америкийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг 30 хувиар багасгаж буй тухайгаа мэдэгдсэн билээ. Ингэснээр 250 мянган автомашины үйлдвэрлэл бүрэн зогсч байна гэсэн үг юм.

Харин “Chrysler” үйлдвэрлэлээ бүрэн хаасан энэ хугацаанд хэдэн автомашин үйлдвэрээс гарах ёстой байсныг мэдээлээгүй бөгөөд 46 мянган ажилчид түр хугацаагаар ажилгүй болж байгаа талаар мэдэгдсэн байна. Тэдгээр ажилчдад компанийн зүгээс гэрээний дагуу нөхөн олговор олгох боловч цалингийн хөлснөөс бага байх болно гэжээ.

Дэлхийн хэмжээнд нүүрлээд буй эдийн засгийн хямралаас болж авто худалдаа ноцтой байдалд орсон юм. АНУ-д л гэхэд нийт өнгөрсөн сард нийт авто худалдаа 2007 оны мөн үетэй харьцуулахад 37 хувиар буурсан бол “Chrysler”-ын борлуулалт бүр 47 хувиар буурсан байна.

Дурын нийтлэл

  • lexus_logo
    Найдвартай автомашины чансааг Lexus тэргүүлэв
  • random image
    Bentley Azure T
  • random image
    ЗЦГ-аас Замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байхыг Монголын Моторспортын холбоонд анхааруулсан
  • random image
    Японы хурдан галт тэрэг удахгүй Wi-Fi-тай болно

0 Comments on “”Chrysler” бүх үйлдвэрлэлээ зогсоов”

Leave a Comment