Асаа.МН Rotating Header Image

“Да хүрээ” машины зах биш, зогсоол болжээ

Хүйтний эрч чангарч байгаа энэ үед “Да хүрээ” захыг зорьлоо. Утаатай ч Улаанбаатарын тэнгэр цэлмэг байв. Яагаад гэвэл шөнө нь шуурга тавьж, хорт утааг хөөчихөж. Монголын эдийн засгийн амьдрал сүүлийн хэдэн саруудад нэлээд хүндхэн байгааг эрхэм уншигч та хэлүүлэлтгүй мэдэх байх. “Нарантуул”, “Хархорин” гээд томоохон захуудаар бараа бүтээгдэхүүний борлуулалт эрс муудсныг зарим мэдээллийн хэрэгслүүд цацсан. Энэ нь банкууд зарим төрлийн зээлээ хаасантай холбоотой гэж амтай бүхэн ярьж байгаа. Юутай ч иргэдийн гар дээр бэлэн мөнгө байхгүй болсон нь илэрхий. Улаанбаатар төдийгүй Монголын ганц авто машины зах “Да хүрээ”-д машин хэр борлож байгааг сурвалжиллаа.

Да хүрээгийн хаалгаар ороход төрөл бүрийн Маркийн машинууд өрсөн шагай шиг харагдана. Японы суудлын тэрэг борлуулдаг хэсгээр явлаа. Машинуудыг завсар хоорондуур нь хөндлөнгөөрөө явахгүй бол багтахын аргагүй шигүү эгнүүлжээ. Урд нь үүгээр олон удаа явж байсан ч ийм олон машин зайгүй тавьсан байхыг огт хараагүй санагдана. Учрыг асуухад захаас машин бараг зарагдахгүй байгаа гэнэ. Зарим ченжүүд гадаадаас машин оруулаад иртэл, түрүүчийн оруулж ирсэн машин нь зарагдаагүй байгаа аж. Тэгээд л зогсоолдоо машинуудаа хоорондуур нь хүн явах зайгүй шахаж тавьсан байж. Машинуудын цонхон дээр моторын хэмжээ, үнийн санал, утасны дугаар бичээд орхичихсон байв. Тэдгээрийг харж хандах хүн алга бололтой. Гадаа нэлээд жиндүү байсан болохоор хаа нэгтээ дулаан газар бараадсан биз. Харин нэгхүн машиныхаа хамрыг сөхчихсөн бага оврын үлээгүүрээр машиныхаа моторыг халааж байлаа. Түүнийг нэрийг Ч.Мөнхмандах гэв.

Тэрбээр “Машин ер нь зарагдахгүй байна. Би энэ “Toyota chaser”-ээ 6500 ам.долларт өгчих санаатай зогсож байна. Уг нь зун 7500 ам.доллараар зарж байсан. Хямдарууллаа ч гэсэн авах хүн гарахгүй байна. Ерөнхийдөө захын машинуудын үнэ буусан. Японы суудлын машин дунджаар 500 ам.доллараар хямдарсан” гэж ярилаа. Зах дүүрэн машин байгаа ч харин хүн цөөхөн харагдана. Уг нь хөл хөдөлгөөн ихтэй байдаг газар даа. Хоёр хүн л машин сонирхож байгаа харагдсан. Тэндээс машины сэлбэг хэрэгсэл, тоноглол борлуулах чингэлгүүд рүү очиж нэлээд хэдэн хүнтэй уулзлаа. Машины сэлбэг хэрэгсэл, тоноглол мөн ялгаагүй зарагдахаа байсан гэнэ. Нэг нөхөр “90-ээд онд мөнгө байгаад худалдаж авах бараа байхгүй болсон. Энэ цаг чинь эсрэгээр болчихож, бараа бүтээгдэхүүн байна. Гэтэл мөнгө байхгүй болчихож” гээд инээж байсан.

Жийп машин борлуулдаг хэсэгт очлоо. Бас л борлохгүй байгаа аж. Нэрээ хэлэхийг хүсээгүй эртэй уулзлаа. Тэр “Банкууд зээлээ хаагаад, хүмүүс үнэхээр мөнгөгүй болчихсон байна. “land cruser-80″ жийпийг зун 24 мянган ам.доллараар борлуулчихдаг байсан. Гэтэл 20-д ав гэхэд л авчих хүн олдохгүй байна. Тэр “Pajero” жийпийг 13 мянган ам.доллараар зардаг байсан. 11-д авах хүн алга л байна. Одоо гаргаад зургаан мянган долларт ав гэвэл хүмүүс авч чадах ч үгүй. Зарим ченжүүдийн машин нь борлохгүй зээлээ төлж чадахаа болиод машинаа маш хямдхан зарж байна гэсэн сураг сонсогдсон. Би ямар ч гэсэн оруулж ирсэн үнээсээ доогуур зарахгүй. Хэсэг хугацааны дараа энэ улс орны байдал сайжрах байлгүй” гэж ярьсан. Доорх хоёр хүнтэй цөөн хором ярилцснаар гар бээрүүлж, үзэг царцаасан өвлийн өдрийн сурвалжлага маань өндөрлөсөн юм.

Монголын мэдээ

Дурын нийтлэл

  • 2008-08-01zam
    Д.Батцоож: Авто зогсоолыг төлбөртэй болгож түгжрэлийг багасгана
  • 2005_dodge_grand_caravan_sxt
    Гэр бүлийн машиныг дэмжинэ
  • random image
    Замын цагдаа нарын тал хувь нь ямар нэгэн өвчтэй
  • 2009-03-1355
    УТАА ИХ ЯЛГАРУУЛДАГ МАШИНЫ УЛСЫН ДУГААРЫГ ХУРААНА

5 Comments on ““Да хүрээ” машины зах биш, зогсоол болжээ”

  1. #1 LR
    on Dec 18th, 2008 at 15:21

    Unen shooo talbain tureesende shataad duusch bgada

  2. #2 baldan
    on Dec 18th, 2008 at 18:40

    ene ued l neg mashaan tsohchihvol ch…

  3. #3 tumee
    on Dec 22nd, 2008 at 11:02

    2000 sunny orj ireed 5 sar bolj baigaa zagaan ongtei fulltime mashiniig une tohirj yaraltai zarna utas 99037312

  4. #4 bi
    on Dec 22nd, 2008 at 11:15

    ee huurhii bi 9 sard da hure deer sylpy avah geed 7000$-s buuhgui yu yariad bgaa iim hyamd bhad geed hutsaad bsan chenj baagii teghed nad jaahan yariad ugchihsun bsan bol odoo ene mashin ni yu geed endee odoo boltol zogsoj baihav dee.

  5. #5 Anonymous
    on Sep 23rd, 2009 at 14:23

    1995 ONI TOYOTA RAV4 AVTO MASHIN HAYMD ZARNA JICH GANTS GARAAR TSEVERHEN EDELSEN 1960-MOTORTOI ONGO UZEMJ SAIN TSAGAAN ONGIIN MASHIN B.NA AVSAN HUN ALDAHGUI YARIJ HOOROOD HYAMDHAN OGNO SHUU1 UTAS 99173765 99793979

Leave a Comment