Асаа.МН Rotating Header Image

“Honda” Formula 1-ийг орхих гэнэ

Японы автомашин үйлдвэрлэгч “Honda Motor” компани дэлхийн санхүүгийн зах зээлийн хямралтай холбоотойгоор “Formula 1”-д өрсөлддөг багаа худалдах гэж байгаа гэнэ. Компанийн зүгээс Honda багт жил бүр 300 сая фунт стерлинг зарцуулдаг аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Honda нь ирээдүйтэй баг боловч одоогийн байдлаар хөрөнгө оруулагч хараахан олдоогүй байгаа юм. Түүнчлэн Honda-гийн зүгээс уралдааны багаа зарахаас гадна “Formula 1”-д зориулж дахин хөдөлгүүрээр хангахгүй гэдгээ мэдэгджээ.

Honda корпорацийн ерөнхийлөгч Такэо Фукуи хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Honda Motor компани Formula 1-ийн бүхий л арга хэмжээнд дахин оролцохгүй болсон. 2008 оны хувьд Honda уралдааны баг Formula 1-д өрсөлдсөн сүүлийн жил байлаа” гэсэн байна. Мөн тэрбээр нэмж, “Дэлхийн авто үйлдвэрлэл хүндхэн нөхцөл байдалтай тулгараад байгаа тул бид дээрх хэцүү шийдвэрийг гаргалаа. Honda компани цөм болсон үйл ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлж, хэвээр хадгалах шаарлагатай” гэжээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр багийн эзэд болох Росс Браун, Ник Фрай нар хэлэхдээ нэг сарын хугацаанд худалдан авагч олдохгүй бол багийнхаа үйл ажиллагааг бүрэнүй бол ирэх улиралд Formula 1-д 18 уралдааны машин л өрсөлдөх юм.

Дурын нийтлэл

  • formula_one_logo
    "БМВ-Заубер"-ийг орлох багийг хайж байна.
  • random image
    Girls & Cars /WALLPAPERS/
  • random image
    Citroen C5 Airscape Concept Car
  • teever
    Нийтийн тээвэрт стандартаа баримтална

1 Comment on ““Honda” Formula 1-ийг орхих гэнэ”

  1. #1 LR
    on Dec 15th, 2008 at 00:01

    Yaanaaa

Leave a Comment