Асаа.МН Rotating Header Image

Амаржиныг хэрхэн зөв сонгон авах вэ?

Автомашины хувьд амаржин ямар хэрэгтэйг тайлбарлаад байх бараг хэрэггүй юм. Машин сонирхдог бүх хүн үүнийг ямар нэг хэмжээнд ойлгодог төдийгүй эрт орой хэзээ боловч амаржинаа солих шаардлагатай зайлшгүй тулгардаг. Чухам энд л ямаршуухан амаржин сонгох вэ гэдэг зовлонтой асуудал тулгардаг билээ. Зах зээлд хийц бүтцээрээ төдийгүй үнэ өртгөөрөө ялгаатай олон төрлийн амаржин бий.

Автомашины хувьд амаржин ямар хэрэгтэйг тайлбарлаад байх бараг хэрэггүй юм. Машин сонирхдог бүх хүн үүнийг ямар нэг хэмжээнд ойлгодог төдийгүй эрт орой хэзээ боловч амаржинаа солих шаардлагатай зайлшгүй тулгардаг. Чухам энд л ямаршуухан амаржин сонгох вэ гэдэг зовлонтой асуудал тулгардаг билээ. Зах зээлд хийц бүтцээрээ төдийгүй үнэ өртгөөрөө ялгаатай олон төрлийн амаржин бий. Нэг төрлийн амаржин ч гэсэн дотроо олон янзын загвартай байж болно. Харин тэр бүхнийг хамгийн хямд хамгийн сайн гэж рекламдах  явдал ч гарч байна.

Бүтэц зохиомжийн хувьд ердийн машинд зориулсан амаржины үндсэн хэсэг нь тосон, хийн-тосон буюу хүмүүс хийн гэж нэрлэдэг хоёр хэсэгт хуваагддаг: Эхнийхэд нь ажиллах бие болж тос ашиглагддаг бол хоёрдахид нь тосон дээр нэмж хий шахсан байдаг. Энэ онцлогийг нь хэрэглэгчийн үүднээс сонирхон үзье. Хийтосны амаржин нь тосон амаржиныг бодвол гуч орчим хувиар илүү үнэтэй байдаг. Харин тэд нь юугаараа сайн бэ гэвэл, хий-тосны амаржин нь хөндлөн жижиг зураас үүссэн дэржигнүүртэй замд илүү сайн. Ийм амаржин дэржигнүүртэй замд дугуйг зам руу сайн шахаж өгдөг тул эргэлт хийх боломж илүү. Муу замаар өндөр хурдтай явж байх үедээ замын эргэлтэнд багтах үед энэ чанар нь тод илэрдэг. Тийм учраас жолоодлогыг эрхэмлэн эргэлт нугачаанд машинаа зөв залж байхыг хүсдэг хүмүүс хий-тосны амаржиныг илүүд үздэг нь ойлгомжтой. Гэхдээ энэ хоёр төрлийн амаржины хоорондын ялгаа тийм ч их биш тул тосны амаржин ч тав тухыг хангаж чадна.

Ихэнхи пүүс компаниуд түрэмгий явах дуртай, спортын жолоодлогыг эрхэмлэдэг хүмүүст зориулан агших ба түлхэх хүчийг нь нэмэгдүүлсэн тусгай ангийн амаржин үйлдвэрлэдэг. Ийм амаржинтай машин донсолгоо эргэлттэй замд хурдан явах үед тогтвор сайтай байх боловч нэлээд хатуу явалттай болж тохь тух алдагдах нь бий. Ийм маягийн амаржины тоонд Rancho брэндийн Rs9000 болон Kayaba пүүсийн Ultra SR гэх мэт бүтээгдэхүүнүүд орно. Тюнинг-д зориулсан тусгай амаржины ихэнхийг   KONI ба BILSTEIN зэрэг пүүсүүд үйлдвэрлэдэг бөгөөд тэд нь хатуу, бат бөх ба үнэ ихтэй байдаг.

Ер нь амаржины үнийн тухай ярихад хүрвэл, өндөр чанартай, сайн амаржин хямд байна гэдэг үнэхээр худал бөгөөд уран зөгнөл хавьд л тийм байдаг байх. Тийм боловч бас сонголт хийх боломж бий.   

Амаржин үйлдвэрлэгчдийн дотор хамгийн нэр хүндтэй нь дээр дурьдсан KONI ба BILSTEIN пүүсүүд маргаангүй мөн боловч тэрхүү өндөр чанартай үнэ ихтэй бүтээгдэхүүнийг заавал худалдан авна гэх нь тэр бүр зөв биш юм. Манайхны ихэнх жолоочийн хувьд тохь тух багатай ч гэсэн тогтвортой, жолоодоход хялбар байх нь гол шалгуур болдог.

Одоо амаржиныг солих тухай хэдэн үг хэлье. Хэрэв та тосон шахуургатай амаржиныг хий-тосон эргэдүүртэйгээр солихыг хүсч байгаа бол дөрвөн амаржинаа нэг зэрэг бүгдийг нь сольсон нь дээр. Харин нэг тэнхлэгт нь хий-тосон эргэдүүртэй, нөгөөд нь тосон эргэдүүртэй амаржинтай явах болвол машины төлөв байдалд өөрчлөлт гардаг. Энэ нь аюулд хүргэхгүй ч гэсэн технологийн хувьд маш буруу юм. Түүнээс гадна амаржинаа сольчихоод элэгдсэн бөөрөнхий суурь, хэмхэрхий дээд дэр, урагдсан тоосноос хамгаалагч, амаржин дээрх цохилт багасгагч зэргийг хэвээр үлдээх нь бүүр ч утгагүй юм. Тулгуурын эд анги элэгдэж хуучирсан бол шинэ амаржин чинь хэвийн биш нөхцөлд ажиллах болж, ачаалал нь ихэсч, жижигхэн хонхор гүдгэрт амаржин эцэстээ тултал чангарч явсаар амархан муудахад хүрдэг.

Мөн түүнчлэн амаржин тавих үед хийх үйлдлийн технологийг болон дэс дарааллыг хэрхэвч зөрчиж үл болно ( Энэ үйлдлийн технологийг тусад нь сайт дээр тавих болно).

Дурын нийтлэл

  • random image
    Автомашины шоу зохион байгуулах үеэр осол болж нэг хүн нас барав
  • togrog
    Мөнгөгүйгээс жолооны үнэмлэхийг хэвлэж чадахаа больжээ
  • random image
    Geneva Auto Show 2009 /4/
  • mercedesbenz_cclass_c300luxurysedan_2008_165x82
    Mercedes-Benz C-Class

1 Comment on “Амаржиныг хэрхэн зөв сонгон авах вэ?”

  1. #1 BB
    on Sep 22nd, 2008 at 11:49

    Hey saihan zovolgoo bn. Harin ter amarjin tavih ued dagah tehnolgiig haana yamar site deer tavisan be. taviagui bol mail-r yavuulj tus bolooch. pls.. bold_info@ymail.com :)

Leave a Comment