Welcome, visitor! [ Register | Loginrss

Нэгдүгээр эгнээнд орхисон машины дугаарыг хураана

| Мэдээ мэдээлэл | 2008/11/27

Замын нэгдүгээр эгнээг жолооч “зогсоол” болгон машинаа орхиж, түгжрэл үүсгэдгийг хэн хүнгүй мэднэ. Замын цагдаагийн газраас түгжрэлийг багасгахаар хэд хэдэн арга хэмжээ санаачлан, хэрэгжүүлж эхлээд байгаа. Тухайлбал, Чингэлтэй, Баянгол дүүрэгт замын нэгдүгээр эгнээнд орхисон машины цонхонд шар хуудас наагаад торгууль ногдуулж байгаа.

Харин өнгөрсөн мягмар гаригт Замын цагдаагийн газрын дарга 150 дугаар тушаалаараа ийм зөрчил гаргасан жолоочийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хураах шийдвэр гаргажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр уг тушаалд Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлд заасан түр буюу удаан зогсохыг хориглосон зам, зорчих хэсэгт зогсож тээврийн хэрэгслээ эзэнгүй орхин бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийн жолоочийн зөрчлийг шийдвэрлэхийн тулд улсын дугаарыг хураан захиргааны хариуцлага ногдуулсны дараа буцаан олгохоор тусгасан байна.

Тушаалтай холбогдуулан эзэнгүй орхисон тээврийн хэрэгсэлд нааж үлдээх мэдэгдэх хуудсыг хавсралтаар баталсан байна. ЗЦГ-ын даргын гаргасан энэ тушаал ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж. Энэ тушаал хэрэгжиж эхэлснээр зөвхөн Баянгол, Чингэлтэй дүүргээр зогсохгүй нийслэл даяар нэгдүгээр эгнээнд орхисон машины жолооч нарт хариуцлага тооцно гэдгийг ЗЦГ-ын Олон нийттэй харилцах албаныхан өгүүлэв.

Замын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ эзэнгүй орхиод алга болсон жолоочийн тээврийн хэрэгслийн салхины шилэнд мэдэгдэх хуудас нааж үлдээгээд, улсын дугаарыг нь Замын цагдаагийн ажилтан хурааж авах юм.

SOURCE: mongolnews.mn

No Tags

310 total views, 1 today

  

2 Responses to “Нэгдүгээр эгнээнд орхисон машины дугаарыг хураана”

  1. Uurtsaikh on 2008/11/28 @ 03:11

    Zuv bodlogo bn, demjij bn

  2. narsar on 2008/11/29 @ 00:14

    mash ih demjij bna.Bi oopoo mashintai,hudulguund adilhan oroltsdog ch zuvhun ooriigoo bodson,busdad saad boldog huvia hicheegchdiig uzen yaddag. Durtai gazraa zogsdog,hun harval heddugeer egneenees ch xamaagui shiljdeg haltuurchidiig ch gesen xashraah xeregtei bna. Zamiin tsagdaagiinhand bayrlalaa.Amjilt husie.

Leave a Reply