Welcome, visitor! [ Register | Loginrss

Жолооч нарын түгээмэл арван алдаа

| Мэдээ мэдээлэл | 2008/11/25

Бид дуртай зүйлээ ч төгс хийж чаддаггүй. Тиймээс хөдөлгөөнд оролцох бүртээ л алдаа гаргаж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулдаг биз.

АЛДАА 10. НЭМЭЛТ ХӨДӨЛГҮҮРИЙН ГЭМТЭЛ
80-ад оны үед худалдаанд гарч эхэлсэн нэмэлт хөдөлгүүр дахиад л моодонд орж байна. Мэдээж 80-ад оныхыг бодвол хүч нь нэмэгдэж, овор хэмжээ нь ч багассан. Харамсалтай нь нэмэлт хөдөлгүүр тосолгоо шаардагдаж, гэмтэл нь жолооч нарын түгээмэл алдаанд тооцогдсон хэвээр. 

Зөвлөгөө: Тиймээс нэмэлт хөдөлгүүрийн насыг уртасгахын тулд хөдөлгөөнд оролцохын өмнө болон оролцсоны дараа хүчийг нь огцом нэмж, хасан тохируулж байгаарай.

АЛДАА 9. ТОЛИО БУРУУ БАЙРЛУУЛАХ
Бид жолооны ард ихэнх цагаа эгц урагшаа харан өнгөрүүлэх шаардлагатай болдог. Тиймээс хажуу дахь тэргээ зөвхөн хараа гүйлгэн ажиглахын тулд толь зайлшгүй хэрэгтэй болдог. Ялангуяа хотын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын үнэнч туслах нь толь. Харин та захын жолоочийн өөрийн талын толио ашигладаг уу гэж асуувал тоотой хэд нь арын машинаа, харин дийлэнх нь арын суудал дахь зорчигчоо хардаг хэмээн хариулах вий.

Зөвлөгөө: Толиндоо хичнээн хараад ч машины тань сэв арилахгүй. Тиймээс жолоочийн талын толийг өөрийн машинаа харахад биш, хөдөлгөөнд оролцож буй бусад машиныг харахад зориулан байрлуулаарай.

АЛДАА 8. ЗАРИМДАА КОНС ГИШГЭХ НЬ Ч АЛДАА БОЛДОГ
Хэрэв таны машин механик бол: Зүүн хөлийг тань ажиллуулахын тулд консыг бүтээгээгүй гэдгийг санахад илүүдэхгүй. Машинаа зогсоохдоо конс хэрэглэх нь жолооч нарын гаргадаг түгээмэл алдаа.

Зөвлөгөө: Ялангуяа өгсүүр газар машинаа байрлуулахдаа конс, тоормосыг нэг дор хэрэглэхээс зайлсхий. Ингэснээр машины эдэлгээ уртсах болно.

АЛДАА 7. ХУРД БА ТООРМОС
Араагаа сольж, хурдаа нэмж байна уу? Хажуугаар өнгөрөх машинууд жирэлзэн урсч хараа ч гүйцэхээргүй болжээ.

Зөвлөгөө: Ингэхдээ хэзээ зогсохоо зөв тооцоолоорой. Огцом тоормослох нь хэзээд эрсдлийг дагуулдаг. Хэрэв тоормос тань сайн барьдаггүй бол хурдаа нэмэхгүй байхыг зөвлөе. Түүнээс гадна зөвхөн шаардлагатай тохиолдолд тоормос гишгэж, зүүн хөлөө бага зэрэг амраавал машин тань ч танд талархах болно.

АЛДАА 6. УУЛЗВАР БА ЭРГЭЛТ
Эргэлт ч бас эдэлгээнд нөлөөлдөг гэж сонсч байсан уу? Уулзвар дахь эргэлтийг буруу хийвэл азтай нэгэн тэнэг харагдаж, эз нь таарвал тахир голоо эвдэх аюултай.

Зөвлөгөө: Зөв эргэлт хийхийн тулд нэг эгнээгээ дагнаж явахад л хангалттай.

АЛДАА 5. ӨДРИЙН ГЭРЛИЙГ ШӨНӨ ХЭРЭГЛЭХ
Өдрийн гэрлээ асаасан чигтээ шөнө явж байх тохиолдол бидэнд цөөнгүй бий. Харин энэ мартамхай зан биднийг юунд хүргэх бол? Ялангуяа хотын хөдөлгөөнд оролцож байх үед арын гэрлээ асааснаар та өөрийгөө эрсдлээс сэргийлж байна гэсэн үг.

Зөвлөгөө: Хэрэв гэрэл тань шатсан бол зүүн талдаа ажиллагаатай гэрлийг шилжүүлээрэй. Ингэснээр бусад зорчигчид баримжаа авахад дөхөм байх болно.

АЛДАА 4. ГЯЛБАСАН ГЭРЭЛ
Шаардлагагүй үед холын гэрэлтэй явах нь эрсдэлтэй гэдгийг жолооч нар мэддэг ч амьдралд хэрэгжүүлэх нь тийм ч түгээмэл биш байдаг.

Зөвлөгөө: Бороо, цас, манантай үед холын гэрлээ асааж хэвшээрэй. Булан эргэхдээ холын гэрлээ шилжүүлж, дуут дохио өгөх нь таныг болон зорчигчдыг тань эрсдлээс хамгаалах болно.

АЛДАА 3. ХОЁРДУГААР ЭГНЭЭНИЙ ХУРД
Удаан явах нь биднийг эрсдлээс хамгаалдаг. Гэхдээ үргэлж биш. Хоёрдугаар эгнээнд хурд багатай явах нь эрсдлийг улам ихэсгэдэг аж.

Зөвлөгөө: Хэрэв та удаан явах хэрэгтэй байгаа бол хурдтай яваа машинд зогсч зам тавиарай. Ингэснээр тэд радартаа таныг харах болно.

АЛДАА 2. ДУУТ ДОХИОГ БУРУУ ӨГӨХ
Түгээмэл алдаа гаргах нь жолооч нарын настай шууд холбоотой байдаг. Дуут дохио буруу өгөгчид ихэвчлэн залуучууд байдаг.

Зөвлөгөө: Хөдөлгөөнд хэдэн цагаар оролцох нь чамлахааргүй ачаалалтай байдаг тул дуут дохио өгөхөө түр азнаарай. Таны тасралтгүй өгсөн дуут дохио бусад жолооч нарт хүндрэл учруулдаг гэдгийг мартаж болохгүй.

АЛДАА 1. СУУДЛАА БУРУУ ТОХИРУУЛАХ
Гараа түшлэгт тавин хөндөлсч суух нь сайхан харагддаг ч эрсдэл дагуулдаг. Итгэхгүй байна уу? “Формула”-гийн жолооч нар хөндөлсөн сууж байгааг та лав хараагүй биз. Тэд хоёр гараар жолоогоо барьж, эгцлэн суудаг. Хэрэв та жолоондоо хэт ойр юм уу, хол суусан байвал хүрд эргүүлэхэд хүндрэл гарах болно.

Зөвлөгөө: Тиймээс хөдөлгөөнд оролцохын өмнө суудал тань эвтэйхэн, хөдөлгөөнд саадгүй байгаа эсэхийг сайтар нягтлаарай.

SOURCE: mongolnews.mn

No Tags

351 total views, 1 today

  

9 Responses to “Жолооч нарын түгээмэл арван алдаа”

  1. Мэдэж байхад илүүдэхгүй л юм байна

  2. nergui on 2008/11/27 @ 09:12

    hehe admin aa end bichsen zarim zuiliig oilgosongui nemelt hudulguur gej yu be hu bas udriin gerel gej yag ali gereliig heleed bna hu e mail yavuulaach chin

  3. vu bicheed bgaa vm be zarim neg ni zuwluguu bish hor bolohor vm bnaa hu. jisheeni; ter konsni talaar bichsen shini hudlaa bna bas udriin gerelch geh shig iim baij magadgvi gesen zvilee bichdeg vmu haashaa vm

  4. uyangaa on 2008/12/24 @ 11:27

    medej baihad ilvvdehgvi yum baina hu.

  5. shonhoo on 2008/12/29 @ 16:00

    gaigu yum bn aa

  6. nOObsy on 2009/03/26 @ 02:29

    Nemelt Hodolguur, Odriin Gerel gesniigee admin n ch oilgoogui shuud orchuulaad bichchixsen bh kk. Ood gazar kons bitgii gishge ntr… tegeed yahuu? Gishgehgui bol elgiin ym bolnoo doo?!!! bodoj uzsen uu? Uruu gazar gesen bol yahav gehsen :P

  7. zarim zyil n oilgomjgyi bolhoor bi ooroo iim muu jolooch yum bhdaa gej bodood bsan chin nadtai adilhan oilgoogyi nohduud olon bh shiv. odrin gereltei mashin gej yag yamar mashin bdgiin? 100 ailaas odrin gerel avaad mashin deeree asaachaad yavaad bdgiimu, bi tiim yum bdgiig n medeegui yavaad bna u?

  8. ergehed yagad tahir gol hugarna gej ? oilgohgui bna bas der ni odoriin gerel gej yu we

  9. odoriin gerel gej yag yu yum be bi sain oilgoson uu? shal t1 yum bna da

Leave a Reply