Welcome, visitor! [ Register | Loginrss

Замын тэмдгийг чанартай хийх шаардлагатай байна

| Мэдээ мэдээлэл | 2008/11/19

Хотын ачаалалтай автозамаар зорчигч иргэн танд болгоомжтой байхыг анхааруулах үүднээс нэгэн сонин тоог сонирхуулъя. Өнгөрсөн гурван жилийн турш авто ослоор амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн 4551 нь гарц, гарамгүй газраар зам хөндлөн гарч яваад хохирсон иргэд байна. Энэ бүхэн замын тэмдэг, тэмдэглэгээгүйгээс үүдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллага үзэж буй юм. 

Статистик мэдээгээр 2007 он гарсаар өнөөдрийг хүртэл 44 хүн нас барж, 168 хүн гэмтээд байгаагийн ихэнх нь /80 орчим хувь нь/ гарц, гарамгүй газраар явж байгаад осолджээ. Үүнээс гурван хүүхэд нас барж, 26 нь гэмтэж бэртсэн байна. Энэ бүхэн явган хүний гарц гарам, тэмдэггүй газраар ызорчсонтой холбоотойг Замын цагдаагийн газраас тогтоожээ.

Улаанбаатар хот дахь замын тэмдэг, тэмдэглэгээг Нийслэлийн авто замын газрын харьяа Зам засвар, арчлалт компани гүйцэтгэх учиртай ч зөвхөн энэ онд л гэхэд нийт хийх ажлынхаа 20 орчим хувийг гүйцэтгэжээ. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцож буй жолооч хөдөлгөөний дарааллаа мэдэхгүй, аль эгнээ байрлалаа эзэлж явах нь ойлгомжгүйгээс осол аваар гардаг байна.Түүнчлэн замын хэвтээ тэмдэглэгээг чанарын шаардлага хангахгүй будгаар хийснээс болж цөөхөн сар болоод л арилж, бүдгэрдэг байна. Уг нь замын тэмдгийг гурван жил хүртэлх хугацаанд салхи, бороо усанд тэсвэртэй байх материалаар хийх ёстой байдаг ажээ.

No Tags

343 total views, 1 today

  

One Response to “Замын тэмдгийг чанартай хийх шаардлагатай байна”

  1. Ажлаа олигтой хийдэг болоосой.

Leave a Reply